x

Зургаан дэд төвийг 10 болгож нэмэгдүүлэх Хотын даргын санаачилгыг дэмжив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүргийн 10-р хороо Сэлбэ дэд төвд ажиллаа.

Хотын дарга “Сэлбэ дэд төв нь Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 , 13 дугаар хороог хамаарах хотын чухал бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод ийм 10 дэд төв байгуулахаар тооцож байгаа. Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дэнжийн мянга, Шархад, Улиастай дэд төвийн хэсэгчилсэн байдлаар инженерийн шийдлүүдийг шийдэж, үүнийг тойрсон нийгмийн барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усаа өөрөө шийднэ. Эдгээр газарт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлбэл иргэдийн газар эргэлтэд орж, үнэд орно” гэлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттай төсөл хэрэгжиж байгаа. Эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр эхэлж, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гуравдугаар үе шатанд Толгой, Шархад дэд төв хэрэгжих юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 95 хувьтай яваа бол Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ТЭЗҮ болон ажлын зураг төсөл нь бүрэн батлагдаж, энэ оноос тендер зарлана. Дэд төвүүд дээр 150 болон 250 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилга, хүний хөгжлийн төв, спорт цогцолбор барих гэнэ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд Дэнжийн мянга, Сэлбэ гэсэн хоёр дэд төв байгуулна.  Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр  нийт 156 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж, инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга, байгууламж барьж байна. Зургаан дэд төв 2024 он гэхэд ашиглалтад орно. Дэд төвүүд нь ашиглалтад орсноор 60 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болох юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хотын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг шилжүүлэх вэ гэдэг төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хурлаар танилцуулаарай. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно. Түгжрэлийн гол голомтуудаа гаргаж, зургаан дэд төвөө 10 болгож болно. Гэхдээ хамгийн гол цэг буюу хамгийн их утаатай, дэд бүтэц тааруу газраа төлөвлөлт хийх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top