x

У.Хүрэлсүх, А.Смит, Баабар гурав

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Адам Смитийн монгол хэлээр анх удаа хэвлэгдсэн “Үндэсний баялаг” номын өмнөх үгийг бичжээ. Чөлөөт эдийн засгийг дэмждэг манай залуус үүнийг “Смитийн хувьд аугаа доромжлол” хэмээн Непко компанийг буруутгасан байна. Либерализмын үзэл санаа, онол, ёс суртахууны талаар “А” үсэг ч байхгүй цэргийн диктатурчин, хувийн хөрөнгийг төрд хурааж, тэгш хуваарилах тухай номлодог коммунист удирдагч “либерализмын аугаа хүлэг баатар”-ын бүтээсэн эдийн засгийн онолын орчуулгад өмнөтгөл бичнэ гэдэг зөвхөн Монголд л харж болох үзэгдэл. Соёлт ертөнцөд байх боломжгүй бүхэн ганц Монголд л байдаг ажгуу.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн уриагаагаа ч мөн АН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс шууд хусчээ. “Баялагтаа эзэн болно” гэх авч үнэн хэрэгтээ монголчуудыг баялгаас нь холдуулах төрийн дээрэм тонуул руу л явж байгаа гэдгийг бүгд мэднэ. Салхитын ордыг, Цагаан суваргын ордыг яалаа? “Эрдэнэт”-ийн 49 хувийг яаж авлаа? Өнөөдөр тэндээс хураасан ашгийг “цахилгаан, дулааны үнийн чөлөөлөлт” нэрээр У.Хүрэлсүх гарын үсэг зураад иргэдэд ямар ч гэрээ, болзолгүйгээр тарааж байгаа. Энэ бол иргэн биш, төр баялгийн эзэн болсны тод жишээ. АН засаглаж ахуйд энэ үг арай өөр утгатай байв.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсныхаа дараа МАН “Иргэдэд хувьцаа хэлбэрээр тараана” гэж (2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын саналыг хамгийн их гогодсон МАН-ын амлалт магадгүй энэ байсан байх) амласан авч сонгуулийн дараа мэдээж тийм зүйл болоогүй. Харин ч эсрэгээрээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд тараасан 1072 хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар эздээс нь зөвшөөрөл авалгүй дайчлан хураасан удаатай. Төрийн өмч эзэнгүй, төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үг хүртэл савнаасаа халиад иргэдийн өмч хөрөнгөд эзнийх нь зөвшөөрөлгүй халдаж эхэлсэн хэрэг.

Тэгэхээр МАН-ын нэр дэвшигчийн яриад байгаа “Баялагтаа эзэн Монгол” гэдэг нь иргэдийн тухай биш, МАН-ын тухай яриа юм гэж ойлгоход тийм ч хэцүү биш.

Харин түүний номонд нь өмнөтгөл бичсэн Адам Смитийн онолын үндэс нь "баялгийн эх үүсвэр, хуримтлалын үг сурвалж нь алтны нөөц биш, газар ч биш, хөдөлмөрийн хуваарь юм аа" гэж үздэг. Хөдөлмөрийг хуваарилсны үр дүнд үйлдвэрлэл нэмэгдэж, хуримтлал бий болдог гэсэн үг. Хүн бүр ашиг олохын төлөө хөдөлмөрлөж, хүн бүрийн хувийн, явцуу ашиг сонирхол нь хуримтлалыг бүтээх нийгмийн ашиг сонирхолд үйлчилдэг гэсэн санаа.

Тиймээс бизнес, худалдаанд төрийн оролцоог багасгах, татварыг бууруулах, чөлөөт худалдааг дэмжих тухай А. Смитийн үзэл онол хоёр зууны өмнө дэлхийг бүхэлд нь өөрчилсөн, одоо ч өөрчилсөөр байгаа. Харин манайх л ганцаараа буцаж ухраад төрөөс удирддаг төвлөрсөн эдийн засаг руу явж байна. Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй шүү” гэж хашгираад хувийн хэвшил рүүгээ дайрсан хүн өнөөдөр “баялагтаа эзэн” байх тухай яриад, чөлөөт эдийн засгийн онолын гол бүтээлд өмнөтгөл бичээд сууж байна гэдэг зөвхөн Баабар гуайн л хийж чадах шоглоом юм. Албаар “Үүнийг хар даа” гэж амьтанд үзүүлж элэглэх гэсэн байх...

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 41 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 19 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 20 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 25 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 52 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top