x

Б.Бямбадорж: Нийслэлийн иргэдийн II тунг Зургадугаар сарын 10-н гэхэд дуусгахаар төлөвлөж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцуулав.

Тэрээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна. Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын эхний тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, хоёрдугаар тунд 61.9 хувь нь хамрагдаад байна” гэлээ.

Хотын дарга Д.Сумьяабазар дархлаажуулалтын II тунг хэзээ хийж дуусахыг лавлахад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Төлөвлөгөөгөөр Зургадугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд зургадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Хотын дарга “Дархлаажуулалтыг идэвхжүүлээрэй. Улаанбаатар хот ногоон бүс болох хэрэгтэй. Ингэж байж энгийн амьдралын горимдоо шилжинэ” гэсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис “Иргэдийн дунд дархлаажуулалтын II тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтоно” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top