x

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүйтэй ч хуулийн хүрээнд ажиллах ёстой

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Хотын дарга Д.Сумьяабазар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг талаар танилцуулсан юм. Хотын дарга Д.Сумьяабазар өнгөрсөн долоо хоногт есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлт 88.6 хувьтай байна.

"Худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгдсэн"

Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийснээс 784 зөрчил илэрлээ. 24 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Тавдугаар сарын 22-ноос ресторан 00:00, хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын газрууд гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.

"Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг нураах нь зүй ч хуулийн хүрээнд ажиллах ёстой"

Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нараас дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгааг Хотын дарга асуусан юм. Хан-Уул дүүргийн хувьд зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгах арга хэмжээ авч байгаа аж. Дахин төлөвлөлтийн хүрээнд 3-4 байршилд тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, материал ирдэггүй гэдгийг мөн хэллээ.

Баянзүрх дүүргийн хувьд орц, гарц чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлууд хийж байгааг танилцуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн хувьд иргэдийн амьдрах орчин саад болж байгаа, зөвшөөрөлгүй барьсан гарааш, байгууламжуудыг шат дараатай буулгах ажил хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар “Сүүлийн 30 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй, зориулалтын бусаар, өөрийн дураар барьсан байгууламж Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ийм барилга, байгууламжийг нураах нь зүй ёсны зүйл. Гэхдээ хууль, тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой шүү” гэдгийг сануулсан юм.

"Төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана"

Хотын дарга Д.Сумьяабазар үүрэг, даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг сануулсан. Түүнчлэн барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулж ажиллахыг даалгасан юм.  

Элс, хайрга, дайрга ачсан хүнд машин механизмын техникийн бүрэн байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд үүрэг болголоо. Мөн инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top