x

С.Амарсайхан: Гэр хорооллоос орон сууцанд орох иргэдэд ипотекийн зээл олгох хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан зөвхөн гэр хорооллоос орон сууцанд орох иргэдэд ипотекийн зээлийг олгодог байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэдэг санал гаргав. 

Тэрээр "Нийслэлийн эрх зүй, эдийн засаг бусад асуудлаар төрийн бодлого цогцоор нь гаргаж, дэмжих шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний нөөцийн дутагдалд ордог. Нийслэлийн Засаг дарга хүний нөөцийг бэлтгэх, чадвартай хүмүүсээр төсөл хөтөлбөрүүдийг удирдуулах тал дээр сайн анхаарч ажиллах байх.

Гуравдугаар цахилгаан станцад тавдугаар эх үүсвэрийг барина гэж байна. Бусад эх үүсвэрүүдээ бодох хэрэгтэй. Дараагийн эх үүсвэрүүдээ аль болох хотын зах руу баримаар байна. Байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөсөөр байвал хотын төвлөрөл, дэд бүтцийн асуудлуудаас салахгүй. 

Богд хаан төмөр замтай холбоотой асуудлаар Багахангай дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Богд хаан төмөр замыг төлөвлөхдөө шууд Мааньтаар биш Багахангайгаар дайрч, төвлөрөх асуудалд анхаарах хэрэгтэй. Багануур, Багахангай дүүрэг төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн ам төвлөрсөн суурьшил бий болсон хот тосгон байхад түүнийг тойруулаад шууд Мааньт руу төмөр замыг татдаг нь буруу. Магадгүй зардал, техникийн хүндрэлтэй байж болно. Гэхдээ бидний зорилго бол хүн амдаа дэд бүтцийг хүргэх. Энэ зорилгоосоо ухарч болохгүй.

Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 21 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 21 цаг 56 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 23 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top