Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:40 цагаас эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулна.
Цар тахлын хүнд үед ажиллаж буй эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон медаль хүртээх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол улсын Гавьяат эмч цол олгохоор болжээ.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан таван сувилагчийг Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон, медалиар шагнах юм байна.
Өнөөдөр зургаан хүнд Монгол улсын гавъяат эмч цол хүртээнэ.