x

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Тавдугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл Тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан Тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг оролцогчдод өргөмжлөл гардуулсныхаа үг хэллээ.

Тэрээр “Үсгийн урлагийн шилдгүүд, үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд, бичиг соёлдоо шамдан суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа монгол бичигтэн сурагч багачууд Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн, монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв юм. Монгол бичигтээ дурлаж, өв соёлдоо шимтсэн Та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд билээ. Баяр хүргэе!

Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожуу ч гэлээ үндэсний бичгээ сурч, сурсан мэдсэнээ түгээх, өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд Та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүд монгол үндэсний бичгээр бэлтгэгдэж, хос бичигтэйгээр батлагддаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн бол монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт баяр болсон. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон үзэсгэлэн маань өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны мэдээллийн байгууламжуудад дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл, үндэсний агуулгаар чимж байна.

Өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн шилдгүүдэд уламжлал ёсоор шагналыг нь гардуулах боломж олдож, Та бүхэнтэй уулзсандаа миний бие туйлын баяртай байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууд, эрдэмт багш нар, уран бүтээлчдэдээ бүгдэд нь дахин баярлалаа гэж хэлье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсанд тань гүн талархал илэрхийлж, улам их амжилт ерөөе.

Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top