x

Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдээс олдсон археологийн дурсгалт газруудыг хамгаалалтад авчээ

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран нийслэл хотын их эрсдэлт археологийн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ.

Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гандан уул, Сонгинохайрхан Ар Гүнт-2  гэсэн  дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм.  

Тодруулбал, Багахангай дүүргийн  Багабаян ууланд (Өндөр дэл) одоогоор 25 булш байгаа нь мэдэгдэж буй аж. Гэвч тонуулчид булшнуудыг ухахдаа шороо чулууг нь хажуугийн булшнууд дээр гарган асгаснаас зарим булш нь дарагдан, мэдэгдэхгүй болжээ. Судалгаагаар 7-10 булш нь тоногдоогүй үлдсэн байх магадлал өндөр гэж гарсан байна.

Тэгвэл Налайх дүүргийн Гандан уулын орчмын шинэ суурьшлын бүсэд айлын хашаанд олон тооны чулуунд дараастай булш байгаа аж. Шинэ суурьшилд багтсан булшнуудаас ердөө хоёр метрийн зайд айлууд хашаа, жорлон барьсан байж.

Түүнчлэн гадна зохион байгуулалт нь нэлээд эвдэгдсэн нэг хиргисүүр, долоон ширхэг дөрвөлжин булшны дурсгал байгааг судалгаагаар тогтоосон байна. Харин Ар Гүнт дэх дурсгалт газарт байрлах гурван булшийг ухаж тоносон ажээ.

Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр археологийн дурсгалууд санаатай болон санамсаргүй байдлаар хүний гарт өртөн устах магадлал нэмэгдэж байгаа тул Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, дээрх гурван байршлын дурсгалт газрыг хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top