x

Өвчтөн бүрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа сувилагч нартаа талархал илэрхийлье!

Олон улсын Сувилагч нарын өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.

Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье.

Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт билээ. Тиймээс ч орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн онцлон тэмдэглэж буй нь та бүгдийн өмнө дэлхий мэхийж, хүнд төрөлхтөн бөхийж буй гүн хүндэтгэл юм.

Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна. Нийслэл хотын маань 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан, өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье. Та бүгдийнхээ жаргал зовлон, баяр жаргал, ололт амжилт, өрөвч зөөлөн сэтгэлд баяр талархлаа илэрхийлж буй өвчтөн нэг бүрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахын ялдамд цаашид монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө оруулж буй үнэт хувь нэмрийг тань хичээнгүйлэн хүндэтгэж, ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг тань хангах, урамшуулал дэмжлэгийг бодит ажил хэрэг болгох талд онцгой анхаарч, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье.

Сувилахуйн ухааны эрдэм чадал төгс, энэрэн нигүүлсэх сэтгэл уярам зөөлөн байг ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top