x

Т.Гантөмөр: Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй байгаа

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг төлөвлөгөөгөөр Наймдугаар сарын 1-нд хийх байсан байна. Харин Хотын дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд энэ ажлыг хийх үүрэг өгснөөр өнгөрсөн Дөрөвдүгээр сарын 29-нд засварын ажил эхэлсэн юм. Мөн Хотын дарга ганц хэв гажилтын заадас засвар гэлтгүй явган хүний зам, хашлага, асар, гэрэлтүүлэг зэрэгт шаардлагатай засваруудыг хийх чиглэл өгсөн гэлээ. Түүний чиглэлийн дагуу засварын ажлыг хийж, замыг энэ сарын 8-нд нээсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түүхий эдийн нөөц хангалтгүй байснаас гадна Энхтайваны гүүрний явган хүний замын эвдрэл төлөвлөснөөс их байсан учраас резинэн замын түүхий эд хүрээгүй гэж албаныхан тайлбарлав.

Ингээд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Явган хүний зам шаардлага хангахгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энхтайваны гүүрийг 1958 онд БНХАУ-ын тусламжаар байгуулсан. Үүнээс хойш 2004 онд нэг л удаа засвар хийсэн. Замын зорчих хэсгийн 7200 ам метр талбайн асфальтан хучилтыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ. Гурван см хэртэй хучилтыг хуулж, хатуу хучилт хийсэн. Мөн 54 гэрэлтүүлгийн шон борооны усанд элэгдэж, өнгөрсөн удаагийн хүчтэй шуурганаар хоёр гэрлийн шон углуургаараа унаад байсан. Энэ 54 шонг бүрэн сольж, кабелийн утсыг шинэчилж, гэрэлтүүлгийн хүчин чадлыг сайжрууллаа. Гүүрний хоёр талын явган хүний зам бүхий 1400 ам метр талбайг тавдугаар сарын 3-нд бид өнгөлье гэж шийдэж, бетон хучилтаар өнгөлбөл 3-4 см эвдэрсэн хэсгийг хуулах хэрэгтэй болсон.

Нэгдүгээрт, цаг бага байсан. Хоёрдугаарт, бүхэлд нь хуулахад хөрөнгө, мөнгө хүрэхгүй байлаа. Гуравдугаарт, энэ хучилтын доор нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн кабель, троллейбусны цахилгааны утас байгаа. Иймээс бид энэ зам дээр нь резинэн зам хийх шийдвэр гаргаж, бэлтгэлээ хангасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа учраас барилгын бүх дэлгүүр хаалттай, БНХАУ-ын хил хаасан байлаа.

Иймээс бид Улаанбаатар хотын автобусны буудлын карма болон замуудын уулзварын халтиргаа, гулгаа үүсдэг өгсүүр, уруу хэсэгт резинэн зам хийдэг компанитай уулзан, санал тавьсан. Ингээд 1400 ам метр талбайн 1000-ыг нь хучсан. Үлдсэн 400 ам метр газрын дутуу материалыг хил нээсний дараа авч, хийж дуусгахаар төлөвлөсөн.

-Явган хүний замын гадаргуу тэгш бус, барзгар байна гэх мэдээлэл бий. Үүнд хэрхэн, яаж хяналт тавьж байгаа вэ?

-Энэ замыг 2004 оноос хойш засаагүй учраас маш их хэмжээний эвдрэл, хагаралтай, ан цав үүссэн. Үүнийг бетонон зуурмаг тавьж, шавардлага хийж тэгшилье гэхээр замын инженерүүд “Ингэж хийвэл ховхорч унана. Харин резинэн зам барзгар гадаргын ховил нүх рүү илүү сайн шигдэж орно” гэсэн. Компани мөн энэ замд баталгаа өгнө гэж байгаа. Хотын дарга ажлын чанарт байнга анхаарал тавиарай гэдэг үүргийг надад өгсөн. Манай албаныхан, мэргэжлийнхэн хяналт тавьж байгаа. Энэ зам угаахад, бороо орох тусам тодордог. Эвдрэл гэмтэл гарвал тухайн компани засаад явна гэдэг гэрээ хийсэн.

Мөн энэ зам дээр цас тогтдоггүй. Бид өнгөрсөн жил Энхтайваны өргөн чөлөө, Багатойруу, Чингисийн өргөн чөлөөнд 19 автобусны буудлын кармад ийм зам тавьсан. Ямар нэг хэмжээгээр ховхрохгүй, хуурахгүй. Хонхорхойтой хэсгүүдийг явцын дунд засаж, хүлээж авна. Засварын ажил дуусаагүй. Үлдсэн хэсгийг явган хүний хөдөлгөөнд саад болохгүйгээр, шөнийн цагаар богино хугацаанд хийнэ. Энхтайваны гүүрийг Улсын комисс хүлээж аваагүй учраас энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй.

Хотын даргын зүгээс хөл хорионы үед нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг засах, угааж, цэвэрлэх, замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээ хийх үүрэг өгсөн. Иймээс бид замын заадас, нөхөөс хийж, замын хашлага угааж, цэвэрлэж, засаж, будаж, сэлбэсэн. Мөн орон сууц, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэргийг ариутгалын мананцар үүсгэгч машинаар гуравдугаар сарын 30-наас хойш ариутгах ажил үргэлжилж байна. Түүнчлэн автобусны буудлыг угааж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top