x

Хөдөлмөрийн цахим яармаг үргэлжилж байна

“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” зорилтын хүрээнд “ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАМТДАА-ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ-2021” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эйч Ар Клуб ТББ хамтран Тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү хөдөлмөрийн цахим яармаг нь  Цар тахлын эсрэг хамтдаа-Зохистой хөдөлмөр эрхлэлтХаламжаас хөдөлмөрт дэд сэдвүүдийн хүрээнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээний хүрээнд ажил хайгч иргэд, оюутан, залуучууд, гадаадад их дээд сургууль төгссөн болон ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ, цахим хурлууд, 150 гаруй ажил олгогч байгууллагын 2000 гаруй ажлын байрны мэдээ, мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна. Цахим платформоор дамжуулан ажил хайгч иргэд болон ажил олгогчид цахимаар цаг товлон, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах боломжтой.

Хөдөлмөрийн цахим яармаг нь хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цар тахлын сөрөг нөлөөллийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг агуулгын хүрээнд өдөр бүр тусгай хөтөлбөрийн дагуу цахим хурлуудыг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр www.expomongolia.org/careerexpo платформд нийт 3380, цахим хурлыг 650 гаруй, шууд дамжуулалтыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар 4700 хүн үзлээ.

Хөдөлмөрийн цахим яармаг энэ сарын 24-нийг дуустал үргэлжилж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх олон сонирхолтой мэдээлэл, видео контент, хэлэлцүүлгүүдийг шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэх, ажлын шууд ярилцлагыг зохион байгуулах тул ажил хайгч иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

Утас: +976 91011896, 96101896

Facebook хуудас: НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 13 цаг 20 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 13 цаг 20 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 13 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 13 цаг 34 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 13 цаг 35 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 15 цаг 45 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 15 цаг 48 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 16 цаг 10 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 16 цаг 10 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 16 цаг 12 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 16 цаг 13 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 16 цаг 14 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 18 цаг 2 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 18 цаг 6 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 18 цаг 10 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 18 цаг 11 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 18 цаг 12 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 18 цаг 14 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 18 цаг 15 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 19 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top