x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлээс 2018 онд төрийн үйлчилгээний “Цахим шилжилт“ төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлэн, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг зохион байгуулсан билээ. 

Тус системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/ системийг нэвтрүүлж 21 аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр энэ онд нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 20 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn  системд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм.

Цаашид нийслэлээс аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, тус системд шилжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг E-Mongolia цахим системд нэгтгэн үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн бөгөөд тус төвийн нээлт өнөөдөр болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар болон албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 21 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 35 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 36 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 23 цаг 41 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу
Top