x

"Спутник V" вакциныг 65-аас дээш насны иргэдэд хийж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр байрлаж буй дархлаажуулалтын цэгт ажиллав.

Тус цэгт өчигдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийж буй юм. Өдөрт 600-800 орчим хүнийг хамруулж байна. Эхний өдөр 65-аас доош насны иргэд бага зэргийн ачаалал үүсгэж, хүндрэл учруулж байсан бол мэдээлэл түгээсний үндсэн дээр өнөөдрөөс хэвийн, чирэгдэлгүй болсон гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны нийт 20,800 хүн бүртгэлтэй бөгөөд 9 дүүрэгт тус бүр дархлаажуулалтын нэг цэгт Спутник-V вакцинд хамруулж байгаа аж.

Спутник-V вакцины 40.000 нэгдүгээр тун орж ирсэн бөгөөд хоёрдугаар тунг 21-90 хоногийн хугацаанд хийх эмнэлзүйн заалттай, нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр амжилттай хийгдэж байгаа, дээрх хугацаанд амжиж татан авна гэсэн хүлээлттэй байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 71.4% нь буюу 1.5 сая хүн нэгдүгээр тун, 30% нь буюу 610 мянган хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Нийслэлд 879,998 хүн буюу зорилтот бүлгийн 92.3% нь нэгдүгээр тунд, үүний 49.4% нь хоёрдугаар тунгаа авч дархлаажуулалтад бүрэн хамрагдаад байна.

Үүнээс үзвэл 4, 5 дугаар сард зорилтот бүлгийн хүн амаа үе шаттай вакцинжуулалтад хамруулах Засгийн газрын зорилт биелж, төлөвлөснөөс 10 орчим хоногоор түрүүлж байна. Үүнд иргэдийн идэвх, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл чухал үүрэгтэй байна гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин талархал илэрхийлэв.

Мөн орон нутгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй оролцож байгааг Өмнөговь аймгийн иргэд харуулж байсан гэв. ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг өчигдөр бүртгэсэн байна. Үүнээс өмнө дипломат, найрсаг харилцааны хүрээнд БНХАУ-аас вакцины нийлүүлэлтийг амжилттай хийж, иргэдээ “цонх үе”-ийг ашиглан дархлаажуулсан нь томоохон амжилт боллоо хэмээн Ерөнхий сайд дүгнэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top