x

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Хурлын эхэнд Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцсэн бөгөөд журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Журмын гол зорилго нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршиж буй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 88 хороонд хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж байгаа юм. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 43, Баянгол дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 20 байцаагч ажиллаж байна. Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын жилийн цалинд 595 сая төгрөг зарцуулдаг.

Хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хууль, тогтоомжийг сурталчлах үүрэгтэй ч тэр бүр сургалтад хамрагддаггүй байна. Тиймээс иргэдэд хог хаягдлын талаар хангалттай ойлголт өгч чаддаггүй гэж байлаа. Мөн нийслэлийн дүүргүүдэд олон нийтийн байцаагч жигд ажилладаггүй учраас энэ ажил төдийлөн үр дүнтэй болохгүй байгаа аж. Түүнчлэн дүрэмт хувцас, ажлын үнэмлэх  байхгүй тул тавьсан шаардлагыг иргэд хүлээж авдаггүй, цалин урамшуулал бага учраас  тогтвортой  ажилладаггүй зэрэг асуудал үүсдэг байна.

Тиймээс журмыг сайжруулж, Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажил үүргийг тодорхой болгож, өвөл, зуны дүрэмт хувцас, ажлын үнэмлэх, цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, бусад хууль, тогтоомжтой нийцүүлж журмын төсөл боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад журам гаргахаар болов.

Урамшуулал олгох журмын төслийг буцаав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлсэн болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн болон кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

Тухайлбал, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа эх үүсвэр дээр багасгасан, үйлчилгээний хураамжийг тогтмол төлдөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох юм. Харин хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх журмын төслийг бусад хууль, тогтоомжтой уялдуулж, илүү сайжруулах, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, боловсронгуй болгож, дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.

Богд уулын аяллын маршрутыг тохижуулах төслийг танилцуулав

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан иргэдийн ихээр зорчдог Богдхан уулын аяллын маршруттай танилцаж, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх үүрэг өгсөн юм. Энэ дагуу өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар Зайсан-Богдхан уул чиглэлийн аяллын маршрутыг есөн байршилд тохижуулах ажлын танилцуулгыг хийлээ.

Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт чиглэлд амралтын өдрүүдэд зуны улиралд 3000-4000 иргэн, өвлийн улиралд 1000-2000 иргэн ууланд тогтмол алхдаг гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн биеийн тамир, уулын явган алхалтыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх алдагдахаас хамгаалах, зөв боловсон эко аяллыг цогцоор нь хөгжүүлж, Богд хан эко парк бий болгохоор зорьж буй аж.

Одоо байгаа явган зам нь хөлийн явдлаар хад чулуу нь ил гарсан, бороо, цасны шавар болон байнгын сүүдэртэй хэсгүүдэд мөстөж гулгаа үүссэн эрсдэлүүд өндөр байгаа учраас тодорхой хэсгүүдэд эрсдэлийг бууруулах хүрээнд байгалийн материалыг ашиглан хэсэгчилсэн засвар хийх юм байна.

Мөн ууланд алхагчдад чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь ус бөгөөд тодорхой төвлөрсөн цэгүүдэд ус уух цэгүүдийг төлөвлөх шаардлагатай байгаа гэлээ. Түүнчлэн иргэдийн амрах цэгүүдийг шинэчилж, өндөрлөг цэгт хот болон байгалийн үзэгдэх орчныг харах боломжийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Богдхан уулын аяллын маршрутыг тохижуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийх хэрэгтэй”-г анхааруулаад олон улсын стандарт,  Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг баримтлан тохижилтын ажлаа хийх ёстой гэлээ. Мөн урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан тохижилтын ажлаа шуурхай хийхийг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top