x

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцууллаа

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан, сэтгүүлчдэд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан. Энэ хуулиас гадна 150 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.

Одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэг 23 зүйлтэй бол хуулийн шинэчилсэн найруулгад долоон бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ. Мөн Нийслэл хот, түүний чиг үүрэг, Нийслэл хотын дагуул хот гэсэн хоёр бүлэг нэмэгдсэн. Нийслэлийн өмч, чөлөөт бүс, төр, хувийн хэвшлийн түншлэл, төсвийн бус сантай болох, концесс, үнэт цаас гаргах зэрэг олон зүйлийг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн хотын Ерөнхий менежерийн чиг үүргийг хуульчилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн байна. Түүнчлэн нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа, нийслэлийн өдөр, шагнал, нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох судалгааны байгууллагын талаар тусгасан.

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва энэ үеэр “Улаанбаатар хот өнөөгийн нөхцөл байдалд уялдуулж, дэлхийн  жишгийн дагуу хөгжих ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол хот хөгжих аргагүй. Тулгамдсан олон асуудал бий. Тэр бүрийг Хотын дарга хэн ч байсан байнга төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Хотын хөгжилд энэ хууль хувь нэмрээ оруулна. Ирэх 30 жилд, цаашид хот хэрхэн үйл ажиллагаа явуулах арга замыг энэ хуулиар тодорхойлж өгсөн” гэдгийг ярилаа. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 2 цаг 58 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 3 цаг 3 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 3 цаг 8 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 3 цаг 12 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 3 цаг 17 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 5 цаг 49 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 5 цаг 56 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 6 цаг 0 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 6 цаг 9 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 6 цаг 13 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 7 цаг 8 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 7 цаг 9 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 7 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top