x

Ц.Ганзориг: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг онцгой анхааруулж байна

Улсын Онцгой комиссоос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг маргааш өглөөний 06:00 цагт бууруулна.

Хэдий бүх нийтийн бэлэн байдлыг сулруулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг УОК-ын гишүүн Ц.Ганзориг анхаарууллаа.

Тэрээр "Сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 164 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болоод байна. Нөхцөл байдлын улмаас Дөрөвдүгээр сарын 10-наас Тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн "Улаан" түвшинд буюу хөл хорионы дэглэм тогтоосон. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 15 мянга гаруй хүнийг халдварт өртөх эрсдэлээс сэргийлсэн байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд байна. 

Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх;

  • Айлд зочлохгүй, хүн гэртээ урихгүй байх;

  • Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх;

  • Олныг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулахгүй байх;

  • Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж, вакциндаа хамрагдах;

  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах;

  • Гараа байнга ариутгах, амны хаалтаа зүүх;

  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар иргэдийг орон нутаг, хот хооронд зорчуулахгүй байх;

  • Засаг захиргааны нэгждээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдварыг хумих;

  • Иргэд хүн хоорондын зайг ямагт баримталж, өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалахын төлөө дэглэмийг чанд сахихыг онцгойлон анхааруулж байна.

Халдварын нөхцөлийг ямар байгааг эрдэмтэн, судлаачид цаг алдалгүй судалж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top