x

Л.Баттөр: Халдварын мутацилагдсан хэлбэр зөөвөрлөгдөн орж ирсэн байхыг үгүйсгэхгүй

УОК-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

Манай улсад коронавирусийн мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр мэдээллээ.

Тэрээр "Бид Бүх нийтийн бэлэн байдал зарлаад 28 хоног боллоо. Гэхдээ бидний санасан, тоцоолсон үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гамшгийн зэрэглэл буурч бид журам гаргаж буй ч эрсдэл хэвээр байгааг та бүхэн мартаж болохгүй. Вакцинжуулалт тодорхой хэмжээнд сайн явж байна. Гэвч хүүхдүүд, жирэмсэн эх болон эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакциндаа хамрагдаж чадаагүй иргэд бий. Эдгээр иргэний дунд цар тахлын аюул байсаар байгаа. Мөн вакцинаа хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарсан. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авсан байна. Түүнчлэн хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол  байгаа тул вакцинаа хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ барих, ард иргэдийг халдвараас хамгаалахын тулд үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байгаа. 

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хэлбэрүүд илэрч байгааг өмнө нь мэдээлсэн билээ. Манай эрдэмтэд Япон улсад судалгааны ажил хийхэд манай улсад тохиолдож буй өвөрмөц буюу мутацилагдсан генийн хэлбэр илэрч байгаа. Иймд сорьцын тоог нэмэгдүүлж, өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалт нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлага байгаа. 

Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацилагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Зарим нэг гений дараалласан судалгаа хийгээгүй ч PCR шинжилгээний явцад ажиглагдаж байна.

Маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж байгаа ч иргэд сэрэмжээ алдахгүй байж, хайртай үр хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top