x

Хөл хорионы хугацаанд өдөрт 1100 орчим нийтийн тээвэр иргэдэд үйлчилжээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэн.

Энэ дагуу зөвшөөрөгдсөн 15 аж ахуй нэгжийн алба хаагчдад 300 гаруй автобус үйлчилгээнд явж эхэлсэн юм.

Гэвч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байсантай холбоотойгоор автобусны тоог гурав дахин нэмж, өдөрт 1100 орчим нийтийн тээврийн хэрэгслийг явуулж,  бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 1200 орчим автобус бүртгэлтэй үйлчилгээнд явдаг. Үүнээс 1100 орчим автобус өдөр бүр үйлчилгээнд гарч, 100 орчим автобус засвар, үйлчилгээгээ хийлгэн, бэлтгэл байдлыг хангаж байна. Энэ нь энгийн цаг үеийн тээвэрлэлттэй ялгаагүй үзүүлэлт юм.

Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, бэлтгэлийг ханган иргэдэд үйлчилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 3 цаг 0 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 3 цаг 5 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 3 цаг 10 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 3 цаг 14 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 3 цаг 19 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 5 цаг 52 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 5 цаг 58 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 6 цаг 3 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 6 цаг 11 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 6 цаг 15 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 7 цаг 10 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 7 цаг 11 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 7 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top