x

“Дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа”

Нийслэл тогтоосон хатуу хөл хорионы дэглэм маргааш өглөө 06:00 цагт дуусна.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэхүү хугацаанд иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд бишгүй олон асуудал өрнөж байсан билээ. Тэгвэл өнөөдөр цахим орчинд “Дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа” гэх талархалын бичвэр нийтлэгджээ.

Тэрээр “Уржигдар манай дүү бие нь тавгүй байна гэж бидэн рүү хэлсэн. Ингээд аав бид хоёр машинтай очиж аваад эмнэлэг явахаар хөдөлсөн. Шар хадны эцэс дээр гэнэт бие нь бүр муудаж, хоолой нь боож, зүрхний хэм нь алдагдсан. Яг тэр үед яах учраа олохгүй байсан. Би машинаасаа бууж гүйгээд замд таарсан цагдаа нараас тусламж гуйсан. Тэгэхэд нэг цагдаагийн алба хаагч биднийг хүнд байдалд байгааг шууд ойлгоод манай машиныг бариад эмнэлэгт хүргэсэн. Аав маань сандраад машинаа барьж чадахгүй болчихсон юм. Цагдаагийн алба хаагч машин барьснаар бид Шар хадны эцсээс Дүүргийн эмнэлэг хүртэл 5 минут л явсан. Дүү маань Дүүргийн эмнэлэг рүү орохдоо ухаангүй байсан. Цаг алдалгүй тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн цагдаад үнэхээр их баярлаж байна. Одоо дүүгийн маань биеийн байдал сайжирсан. Тухайн үед хурдан эмнэлэгт хүргээгүй бол хүндрэл үүсэх байсан тухай эмч нар хэлсэн. Дүү маань хүнд хэлбэрийн шоконд орсон байсан. Бидэнд тусалсан цагдаагийн алба хаагчид маш их баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top