x

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЖАЙКА-тай хамтран 2021-2024 онд “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд тус төслийг танилцуулах нээлтийн семинар өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дахин 4 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон юм.

Өнгөрсөн 4 жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн салбарт ажиллагсдыг чадавхжуулах, нийгмийн загварын ойлголтыг олон нийтэд түгээх тогтолцоог бүрдүүлэх, хүртээмжийн талаарх ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд түгээх мэдээллийн лавлах “Цагаан ном” бүтээх зэрэг тогтолцооны шинжтэй өөрчлөлт шинэчлэлтийг Монголд нутагшуулахаар ажилласан.

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, УИХ-аас 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан.

Энэ хүрээнд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, хөгжих, үйлчилгээг нь сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг аж ахуйн нэгж байгууллагад квот тогтоох болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэхийг дэмжих, ХБХ-ийг ажиллуулж буй ажил олгогчийг дэмжих гэсэн арга хэлбэрүүдээр дэмжиж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид Хууль эрх зүйн орчноо сайжруулж, боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан, мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. ХНХСИ-ээс хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-гаар ажлын байрны тохируулга байхгүй, дэд бүтэц хүртээмжгүй, хамт олонд дасан зохицох байдал тааруу зэргээс болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд байнгын ажлын байраар хангагдах боломж муу байна гэсэн дүн гарсан.

Ер нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, түүн дотроо тогтвор суурьшилтай хамт олонд орж ажиллах байдал бага байгаа нь ажиглагддаг. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах, хөдөлмөрт зуучлах цогц тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ шаардлага их байна. Иймд бид ЖАЙКА-тай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнд олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамт олны дунд ажиллаж, хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эгнээндээ нэгтгэж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top