x

Л.Мөнхтүшиг: Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэнийг хилээр орж ирэхэд тусгаарлахгүй

Хил нээх, вакцины гэрчилгээ олгох талаар ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ.

Тэрээр "Монгол Улс хилээ нээх тухай асуудал бус гадаадын бусад улстай харилцан нээх тухай явдал. Цар тахлын өмнө иргэд гадаад улс орнууд руу чөлөөтэй зорчиж байсан нөхцөл байдлыг эргэн сэргээнэ" гэлээ.

Энэ оны Тавдугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 121 улс орон хилээ бүрэн болон хэсэгчилэн хаасан хэвээр байна. Улс орнууд хилээ хаахдаа ямар дүрэм журам горимыг хэрэгжүүлсэн гэхээр зөвхөн өөрийн улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж, тухайн улсад байнга оршин суудаг гадаад улс орны иргэдийг хилээрээ зорчуулж байна. Бусад улсын иргэдийн тухайд богино хугацааны бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаар дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчилэн хаах горимыг хэрэгжүүлж байна.

ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг "Манай улс гадаадын 7 улс орон руу шууд нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсаас шууд нислэгтэй БНХАУ, БНСУ, Япон болон Герман зэрэг Европын улс орнууд виз олголтыг түр зогсоогоод байгаа. Мөн байнга оршин суудаггүй гадаад улс орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөн хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлын эхнээс хилээ шат дараатай хааж ирсэн. Энэ шийдвэртэй уялдуулаад гадаад улс орнуудад суугаа ЭСЯ болон консулын газрууд 2020 оны Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн виз олгохыг зогсоосон юм. Манай улсын хилээр өнгөрсөн хугацаанд нэвтрэх боломжтой иргэдийн тухайд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн хүрээнд олгсон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж байгаа.

Мөн гадаад улс орнуудын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин сууж ажил, амьдрал нь манай улсад байдаг гадаадын иргэдийг оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж ирсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай гадаад орнуудын мэргэжилтнүүдийг зөвхөн явах, ирэх тийзийг нь үндэслээд Монгол Улсад ирэхэд тусгаарлах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаадын иргэд хөрөнгө оруулагч болон ибзнес эрхлэгчийн өнөөдрийн байдлаар улсын хилээр нэвтрүүлж байна" гэлээ.

Монгол Улсын хилээр өнөөдрийн байдлаар нэвтэрч буй гадаадын иргэдэд манай улсаас дараах шаардлагыг тавьж байна.

Үүнд:

  • Вакцинжуулалтаа бүрэн хийж, 14 хоног болж буй иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрэх боломжоор хангаж байна.

  • Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байна.

  • Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэдийн хувьд тусгаарлаж байна.

Монгол Улсад зорчин ирж буй бүх иргэнд сүүлийн 72 цагийн дотор коронавирусийн эсрэг PCR-ийн шинжилгээнд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх зайлшгүй шаардлагыг тавьж ажиллаж байна.

ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг "Одоогоор манай улсад болон олон улсад нийтээр зөвшөөрсөн тийм гэрчилгээ, паспорт байхгүй, гараагүй байгаа. Зөвхөн ийм хэрэглээ шаардлага байгааг хэлэлцэн нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байгаа. Улс орнуудын зарим нь зөвхөн дотооддоо ийм гэрчилгээг хэрэглэж буй бөгөөд үүнийг олон улсад нэвтрүүлэх талаар хоорондоо хэлэлцэж байж шийднэ” гэлээ.

Тэрээр мөн ингэж байж тухайн улсын гэрчилгээ бусад улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөж мэдээлэл солилцсоноор хүчин төгөлдөр болно гэдгийг онцлов.

Манай улс цахим бүртгэлийн E-Mongolia талбарт суурилан энэ ажлыг хийхээр зохион байгуулж байгаа. Тодруулбал, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд энэ талын мэдээллээ дээрх цахим системээс авах боломжтой. Цаашлаад гадаадад зорчиход энэ мэдээллийг гадаад паспортын хамт тавьж, монгол, англи хэлээр, улмаар НҮБ-ын албан ёсны 6 улсын хэлээр хүргэж байхаар хөгжүүлэлтийг хийж техникийн шийдэл бэлэн болжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэний вакцин хийлгэснийг гэрчлэх албан ёсны вакцины паспорт гэрчилгээ бэлэн болсон. Үүнд тухайн иргэний гадаад паспортын дугаар, вакцинд болон PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байдал он сар, өдөр зэрэг бүхий л мэдээллийг багтааж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 28 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 37 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top