x

Ирээдүйн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

Хуульч зөвлөж байна

"Солонгос улс руу зуучилж өгнө" гэх залилангийн хохирогчид нэмэгдсээр байна 

Иргэдийн мэдлэг боловсрол дутмаг, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ихтэй үед “залилан мэхлэх” гэмт хэрэг өсдөг зүй тогтол бий.

Залилан мэхлэгчдийн хувьд яг л хүсч байсан зүйлийг нь санал болгодог бөгөөд нийтлэг иргэдийн хувьд өндөр цалинтай ажил хийх боломжийг бий болгох гадаад руу ажиллах хүслийг нь ашиглах нь түгээмэл аж.

Гудамжинд таарсан дурын хүмүүсээс “Хямд өртөгөөр Солонгос улс руу гаргаж өгнө, зуучилж өгнө, визний материал бүрдүүлж өгнө” та сонирхож байна уу? гэсэн асуултыг тавьж үзвэл бараг тал илүү хувь нь зөвшөөрсөн, сонирхсон хариултыг өгөх байх. Яагаад гэвэл хүмүүсийн яг энэ итгэл, горьдлогыг ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зальт этгээдүүд аль хэдийн солонгос улсад ажиллах сонирхолтой иргэдийг зуу, зуугаар нь хохирогч болгожээ.

Өмнө нь хэн нэгнийг гадагш явуулсан тухай сонссон, элчин сайдын яаманд ах дүү хамаатан садан нь бий тухай, итгэлтэй туршлагатай мэт харагдах зэрэг нь түүнд мөнгөө өгөх шалтгаан биш. Ядаж л наад захын дараах зүйлсийг мэддэг байх шаардлагатай.

Нэгдүгээрт: ХУУЛЬ БУС ЭСЭХИЙГ НЯГТЛА, ЗАЙЛСХИЙ

Солонгос улсад ажиллах сонирхолтой байгаа бол хамгийн түрүүнд Солонгосын хөдөлмөрийн биржээс ажилтныг сонгохдоо нэр, паспортын дугаар, кодоор нь татахыг хуулиар хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл ажиллах хүч зуучлах ажлыг хувь хүмүүс хийх ямар ч боломжгүй  гэдгийг маш сайн ойлгох нь зөв юм.  Өөрөөр хэлбэл Солонгосын хөдөлмөрийн бирж тусгайлсан нууцлалтай программын дагуу сонголт хийдэг байтал та хэн нэгэн хүнд өөрийгөө сонгуулах гэж төлбөр төлөх нь утгагүй хэрэг.

Хоёрдугаарт. ГЭРЭЭГҮЙГЭЭР БҮҮ ШИЛЖҮҮЛ

  • Залилагч болон залилуулагч өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн хохирогч нар нь бие биенээ сайн таньдаг байх тохиолдол их байдаг. Энэ нь залилах гэмт хэрэг нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө өөрийн өмчлөл эзэмшилдээ шилжүүлж” авдагтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл хохирч байгаа иргэд огт танихгүй хүнд хэзээ ч  ямар нэгэн гэрээ хэлэлцээр албан ёсоор хийхгүйгээр мөнгөө шууд урьдчилаад өгдөггүй. Харин ихэнхи тохиолдолд урьд таниж мэддэг хүн эсхүл танилынхаа найз нөхдөөр дамжуулан зүс мэддэг хүндээ итгэж мөнгөө ямар ч баримт, гэрээ хийхгүйгээр шилжүүлчихдэг байна.

Гуравдугаарт: СУДЛА, ШАЛГА, МЭДЭЭЛЛИЙГ НЬ АВ

Зөвхөн зуучлалын харилцаа ч гэлтгүй зээл мөнгө, санхүүгийн харилцаанд орох гэж байгаа бол нөгөө талаа судлах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь тухайн хүнийхээ овог нэрийг бичээд үргэлжлүүлэн “шүүхийн шийдвэр” гээд хайлтын системээс хайгаад үзэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэрийн сан цахим хэлбэрт шилжиж тодорхой хэмжээний мэдээллийн сан үүссэн байдаг тул магадгүй харилцах гэж буй этгээд чинь хууран мэхлэгч, найдваргүй нэгэн байж ч мэднэ. Гэвч ийм хайлтаар илрээгүй гэдэг нь найдвартай гэсний баталгаа биш гэдгийг ч анхаарах хэрэгтэй.

Дөрөв. ГЭРЧЛҮҮЛ, БАРИМТЖУУЛ

Та үнэхээр бусдад итгээд мөнгөө шилжүүлж байгаа бол заавал ямар нэгэн баримт авч үлдэх нь зөв юм. Бичгээр байгуулсан гэрээ байвал маш сайн. Гэрээнд талуудын оршин суугаа хаяг, нэр, утас гэх мэтийг нарийвчлан сайн заах. Гэхдээ энэхүү хаягийг нь үнэн зөв байгаа эсэхийг албан ёсны лавлагааны хуудас, гэрчилгээний эх хувьтай нь тулгах шаардлагатай.  Муугаар бодоход хожим зарга шүүх болоход нөгөө талын хаяггүй бол “хана мөргөдөг”-ийг сануулж буй хэрэг.    Ингэж чадвал та эргээд нэхэмжлэл гаргах, эрхээ хамгаалахад илүү амар хялбар байх болно гэдэгт итгэлтэй байна.

Гэрээг хүчин төгөлдөр баримт болгохын тулд гэрээг нотариатаар гэрчлүүлэх нь зүйтэй. Сэжиггүй, асуудалгүй хүний хувьд нотариатаар гэрчлүүлэхэд цааргалаад байх шалтгаан байхгүй. Мэдээж үгүй бол эсрэгээрээ.

Тав. ХУУЛЬЧААС ЗӨВЛӨГӨӨ АВ

Залилуулчихаад мөнгөө нэхэж заргалдаж буй хүмүүст “өмнө нь хуульчаас зөвлөгөө авсан бол ингэж хохирохгүй байх байж” гэх нийтлэг харамсал байдаг. Өөрөө л сайн мэдэхгүй бол мэддэг хүмүүсээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт. Хэзээ ч өмгөөлөгчтэй уулзаж үзээгүй хэрнээ хуульчийн зардал өндөр гэх ярианд итгэж, цагдаагийн байгууллагад хандвал өөрт төвөг чирэгдэл ихтэй хэмээн эмээж, өөрийг нь гэмт хэрэгтэн мэтээр загнаж шалгаагаад төвөгтэй байна байх гэх шалтгаанаас төвөгшөөж явсаар байвал хохирогч болоод л дуусна.

“Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Д.АЛТАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 4 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 43 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 6 цаг 19 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 6 цаг 27 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 10 цаг 7 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 10 цаг 20 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 10 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 58 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 11 цаг 12 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 11 цаг 22 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 43 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 50 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 25 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 42 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 55 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 13 цаг 2 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top