x

Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Ус сувгийн удирдах газрын байрнаас Хотын дарга Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Цаашид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдээс зөвлөгөөнийг зохион байгуулахаа Хотын дарга мэдэгдсэн. Зөвлөгөөнийг нээж тэрээр хэлэхдээ “Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцдаг Ус сувгийн удирдах газар 1959 онд байгуулагдсан. 1800 орчим ажилтан, албан хаагчидтай. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар тасралтгүй хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирсон усыг байгальд нийлүүлэн ажиллаж байна” гэв.

Өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр Хотын дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл эдгээрийн гурвынх нь хэрэгжилт 100 хувьтай байгаа бол дөрөв нь хэрэгжих шатандаа явж байна.

Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакциндаа бүрэн хамрагдлаа

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаарх мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Нийслэлийн хэмжээнд халдвар авсан нийт хүн 33606 болсон. Гэрээр 8173 хүн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад байгаа ойрын хавьтал 24796 хүн бий. Нийслэлийн хэмжээнд нийт 122 хүн нас барснаас сүүлийн 24 цагт хоёр хүн нас барлаа” гэв. Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо тогтворжиж, буурах хандлагатай байгааг хэлсэн юм. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 63.6 хувь буюу 726.553 нь I тунд, 34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагдаад байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилтан ажиллаж, 75960 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй зөвшилцөх, учир шалтгааныг тодруулахыг үүрэг болголоо

Хотын дарга Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Мөн газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллахыг албаныханд даалгалаа.

Түүнчлэн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайланг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахыг Захирагчийн ажлын алба, бусад инженерийн байгууллагуудад үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top