x

Засаг ноён С.Гансэлэмийн зохион байгуулсан архидалт хүний аминд хүрчээ

Говь-Алтай аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтад ийм харамсалтай хэрэг гарч,  гэм зэмгүйхэн ажлаа хийж явсан  албан хаагч зуурдаар амиа алдсан байна. Талийгаач энэ сарын 21-22-ны өдрүүдэд Говь-Алтай  аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, удирдах ажилтнуудад лекц  уншин,  төрийн албан хаагчийн  ёс зүйн байдал, төрийн албаны хэрэг хөтлөлтийн талаар лекц уншин, сургалт явуулсан аж.  Харамсалтай нь зөвлөгөөн өндөрлөсний дараа Засаг ноён С.Гансэлэм,  Засаг даргын орлогч Ганбат, тамгын газрын ажилтан Зандраа нар Улаанбаатараас ирсэн зочдоо аван аймгийн төвөөс холгүйхэн орших Хүнхрээгийн амралтыг зорьсон гэнэ.  Ширээнийхээ бүтээлгийг солиороорой, шинэ халаадаа өмсөөрэй, ямааныхаа нүүрийг угаагаарай гэдэг шиг зүйл Хүнхрээгийн амралтад болж, найр хавтгайран зочид бүжгийн талбайд  хөгжилдөн цэнгэх үеэр  төрийн албан хаагч  Х  бүжгийн талбайд  амиа алджээ.  Төр, засгийн зүгээс   уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч,   Засгийн газраас хоёр референт, Хууль зүйн байнгын хорооноос гурван ажилтан илгээж байхад аймгийн удирдлагууд арга хэмжээг архидалт  хэмээн  андуурч, хонон өнжин найрласан нь  эцэстээ хүний аминд хүрсэн байна.

 24barimt.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.120.242)
    ХЭН АРХИ УУ ГЭСЭН ЮМ ӨӨРӨӨ Л БИЕ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРХИ УУСАН БНА Ш ДЭЭ ҮХЭХ ГЭЖ БГАА ЮМ ШИГ УУЖ ИДЭЭД Л ИЙМ ЮМ БОЛЖ БГАА ЮМ
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top