x

Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аян зохион байгуулна

Хотын дарга Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй. 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж байгаа. Үлдсэн 20-ынх нь үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоохоор ярьж байна. Мөн мод усалгааны асуудал хүндрэлтэй учраас жилд 3000-5000 мод тарьдаг. 31 төрлийн мод, модлог ургамал бий. Хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байгаа. Барилгын компаниуд хашаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлж барьсан асуудал бий. Бид албан бичиг хүргүүлсэн. Мөн цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна” гэв.

Түүнчлэн гүйлтийн зам, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Хүрээлэн дотор аялал хийдэг болохыг настай хүмүүс хүсдэг. Тиймээс хүрээлэн дотор явдаг автобус байх хэрэгтэй байгааг ярилаа. Хотын дарга энэ асуудлыг шийдэж өгөхөө илэрхийлсэн юм. 

Энэ жил газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Ирэх 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болно. Ойнуудыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын тос, геологи, уул уурхайн салбарынхны хүндэтгэлийн талбай байгуулах санаачилга гаргаж, газрын асуудлыг шийдвэрлэлээ.

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Хоёр га газар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Хүрээлэнгийн шаардлагаар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай хийх боломжтой” гэсэн юм.

Мөн “Гэрэлт гэр” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч Т.Улаанбаатар “220 метр урт гэрэлт гудамжинд нийт 220 км гэрэл ашигласан. Энэ нь Дархан орох хэмжээний гэсэн үг. Азидаа хамгийн урт гэрэлт гудамж. Гэрээг шинэчлэх, Улсын комисс ажиллах шаардлагатай байгаа” гэхэд Хотын дарга залуучуудаа дэмжиж, шийдэл, гарц, гаргалгааг олж, шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн туйлын чухал. Иймээс энэ чиглэлд хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ. Засаж, сайжруулах, урсгал засвар хийх зайлшгүй шаардлагатай зүйлс байна. УУХҮЯ-ны төлөөлөл ойн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэх, баруун талаас орж ирэх хаалганд тохижуулалт, үйлчилгээний ажлууд хийхэд хөрөнгө оруулалт гаргаж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд энэ салбарын сайд байсан хүний хувьд баяртай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобус байгаа. Түүний 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгч, хүүхэд, залуучууд, настай хүмүүс сууж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top