x

Орон нутагт 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид, зарим аймгийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, тээврийн жолооч нарыг хоёр дахь тунгаар вакцинжуулахад шаардлагатай 164.106 тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлж вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2021 оны Тавдугаар сарын 1-ний байдлаар аймаг, орон нутагт вакцинд хамрагдах шаардлагатай 1.114.234 хүн байна. Өчигдрийн байдлаар 174.903 хүн нэгдүгээр тунд хамрагджээ. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн 47.553 хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн 161.929 хүн вакцины нэгдүгээр тунд, 23.031 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Хөдөө орон нутагт 18-50 насны 808.284 хүн, 50-аас дээш насны 305.950 хүн амьдарч байгаагаас 2021 оны Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны Долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна.

Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт 22.000 хүн тун вакцин түгээжээ.

2021 оны Тавдугаар сарын 2-ны өдөр нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, долоон цагдаагийн машинаар 93.000 хүн тун вакциныг түгээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top