x

Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье!

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.


Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн Тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах эрхийг хамгаалахын төлөө нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, хүн ёсны харилцааг баталгаажуулахын тулд Та бүхний даван туулж буй олон олон саад бэрхшээл, халширч шантрахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж буй итгэл найдварт зориулагдсан их хүндэтгэл юм.

Тиймээс ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувиар их хотын хөгжилд оруулж буй Та бүхний хувь нэмэрт дахин талархал илэрхийлээд орчин цагийн хотын хөгжлийг цогцлоон бүтээх их үйлсэд хамтран ажиллахыг урья. Учир нь, хотын хөгжил гэдэг хүний эрх, амьдрах эрхийн баталгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгдэж буй бүх бүтээн байгуулалт улаанбаатарчуудын маань эрх ашгийн төлөө, улаанбаатарчуудын маань ая тухтай, аюулгүй амьдралын төлөө зориулагдах ёстой юм.

Үүнд эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхэн минь хяналт тавьж, алдаа дутагдал бүрд минь нүд чих болж, сайн сайхан болгонд урам зориг өгч гэмээн нийслэлчүүддээ ээлтэй шинэ Улаанбаатар хотыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр Та бүхнээсээ хүсэх хотын хүсэл бөгөөд дашрамд нь хараат бус, бие даасан сэтгүүл зүйн үнэнд хааяа алгадуулж, хааяа зэмлүүлж, хааяа зөвлөлдөж яваа улстөрчийн хувьд хэзээд сэтгүүлчдийн хөдөлмөрийг үгүйсгэх, хүчгүйдүүлэх, “өшиглөх” үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлье. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан та бүгдийн хэвлэн нийтлэх үйл хэрэгт дэлхийн бусад сэтгүүлчийн нэгэн адил багагүй хохирол учирч, саад бэрхшээл тохиож буй ч хүнд, хэцүү цаг үеийг хичээнгүйлэн даван туулахыг хүсье. Учир нь, энэ бол бид бүхний, хүн нэг бүрийн хамтдаа даван туулах дэлхий нийтийн бэрхшээл бөгөөд ковидгүй зуны өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамжнаа хотын хөгжлийг хэлэлцэн ярилцах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилъя.

Тэр цагт нийгмийн үнэт зүйлийг түүчээлэгч, хамгаалагч болсон сэтгүүлчид Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллаж, шударга, үнэн сэтгүүл зүйн дэмжигч, хэвлэлийн эрх, эрх чөлөөний хамгаалагч нь байх болно оо. Иймд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье.

Үзэг тань хурц, үг тань мэргэн байг ээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top