x

Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас, зам засварын ажлыг эхлүүлээд байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар зам засварын ажилтай танилцлаа.

Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг байгаа аж. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил байгаа. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, засаглал, эдийн засаг, эрх зүйн реформ хийхгүй бол өнөөдрийн нөхцөл байдалд зам, гүүрээ засаж чадахгүй, мөнгө байхгүй нөхцөл байдал үүсэж байгааг онцолсон. Гэсэн хэдий ч хөл хориотой байгаа энэ хугацааг ашиглаж, зам, гүүрэн байгууламжийнхаа ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас батлуулсан. Энэ нь гүүр, гүүрэн байгууламж, газар доорх байгууламжийн засварын ажилд төдий л хүрэлцээтэй биш” хэмээн ярив.

Хэдий тийм ч Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бололцоондоо тулгуурлаж,  засварын ажлыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top