x

PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт Дөрөвдүгээр сарын 22-29-ний хооронд иргэдээс нийт 11880 дуудлага иржээ.

Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 4116 иргэнд тус колл центерээр дамжуулан мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  

-Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн зөвшөөрөл буюу QR кодыг хэрхэн авах вэ?

-QR код бүхий зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан, алба хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ. Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.

-Дархлаажуулалтын ажил хэрхэн явагдаж байна вэ?

-2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш I тунд 616.717, II тунд 285105 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр суурин 112 цэгт 294 багийн 2658 эмч, ажилтан ажиллаж, 75851 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 18-аас дээш насны иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж  I, II тундаа хамрагдах боломжтой.

-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.

  1. Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.

  2. Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль

  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль

  4. Баянзүрх дүүрэг- Тэнгэр худалдааны төвийн гадна талбай

  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын Номин агуулахын гадна талбай

  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Мөн бямба, ням гаригт доорх цэгүүд ээлжлэн ажиллана.

Тавдугаар сарын 1-нд буюу бямба гаригт:

  1. Баянгол дүүрэг - 13 дугаар сургууль

  2. Чингэлтэй дүүрэг - 50 дугаар сургууль

  3. Сонгинохайрхан дүүрэг - Таваншарын Номин агуулахын гадна талбай

Тавдугаар сарын 2-нд буюу ням гаригт:

  1. Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль

  2. Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай

  3. Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top