x

Шаардлагатай нөхцөлд яндан, зуух, пийшинг ДУУДЛАГААР ХӨӨЛНӨ

“Тавантолгой түлш” ХХК нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” сэдэвт аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

"Тавантолгой Түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:

“Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасч, зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд  4-6 дугаар сард угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай" гэв.

Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана. Мөн айл өрх бүр хөл хорионы үед аюулгүй байдлаа хангаж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, яндангаа хөөлөхийг уриаллаа.

Судалгаанаас үзэхэд угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард БОАЖЯ-тай хамтран “Яндангаа хөөлөе” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байдаг. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрөгч аравдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхдийн хамт угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварсан байна.

“Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” аяны хүрээнд айл өрхүүдээс зуух пийшин хөөлүүлэх дуудлага мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 7011-9400 дугаарын утсаар авах бөгөөд дуудлагын дагуу мэргэжлийн яндан хөөлөгчид газар дээр нь очиж заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд янданг нь хөөлж өгөх юм. Ингэхдээ дуудлага өгсөн айл бүрт хүрч үйлчлэх хомс учир заавар зөвлөгөө түлхүү өгөх юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнуудыг яндан, зууханд засвар үйлчилгээг хийж өгөх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top