x

ШШГ байгууллагын 81 албан хаагч, 300 гаруй хоригдол коронавирусын халдвараар өвчилжээ

Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсоны дараа буюу энэ сарын 15-нд анх хорих ангид хоригдол болон хоригдогч нар коронавирусаар өвчилсөн тухай анхны мэдээлэл цацагдсан билээ. Тухайн үед халдвар авсан нийт хүмүүсийн /хоригдол болон хоригдогч/ тоо 35 хүрсэн тухай мэдээлэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 400-гаас хол даваад байна.

Өнгөрөгч баасан гаригийн байдлаар ШШГ байгууллагын 81 албан хаагч, 300 гаруй хоригдол болон хоригдогч /урьдчилсан хорих байранд саатуулагдаж байгаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогоогүй хүмүүс/ коронавирусын халдвар авч өвчилжээ. Өнөөдөр энэ тоо өссөн байх магадлалтай.

Одоогийн байдлаар Амгалангийн Хорих 409-р анги, Дарханы замд байрлах Хорих 407-р анги, Урьчилсан хорих байр буюу 461-р ангид халдвар тархаж, халдвар авсан хүмүүсийг Зайсан дахь Хорих 401-р анги буюу хорих эмнэлэг, Урьдчилан хорих 461-р ангийн  эмнэлэгт эмчилж байгаа юм байна. Хамгийн хүнд нөхцөлтэй байгаа нь 409, 461-р хорих анги аж. Хорих 409-р ангийн харуулын ахлагчаас аваад хорихын дарга нь хүртлээ бүгд халдвар авч, хорихын дарга нарыг Улсын 2-р төв эмнэлэг рүү шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хорих 461-р ангийн хувьд коронавирусын халдвартай хүмүүсээс бусдыг хэвтүүлж эмчлэх боломжгүй болтлоо эмнэлгийн ачаалал нэмэгдсэн байна. 

ХЭҮК-оос "Төрийн хамгаалалттай байранд эрүүл орж ирсэн хүн хорих ангиас халдвар авч байна" гэсэн иргэдийн гомдлын дагуу хорих ангиудад яаралтай шалгалт хийж эхэлжээ. Халдвар тархаж байгаа гол үндсэн шалтгаан нь хорих байрны агааржуулалт муу, нэг өрөөнд олноор хорьдогтой холбоотой.

Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр өнгөрсөн онд буюу Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдсаны дараа НҮБ-аас зөвлөж гаргаж, гэм бурууг нь шүүхээр тогтоогдоогүй буюу урьдчилсан хорих байранд саатуулагдаад байгаа хүмүүс, мөн хөнгөн ялтай хэрэгтнүүдээ суллаж, хорих ялыг өөрчлөх болон хэргийг нь гадуур шалгах шаардлагатай тухай анхааруулга, санамж өгч байсан боловч Засгийн газар "Хууль баталж байж суллана" гэсээр жил тойржээ.  

Халдварын тархалтыг хязгаарлаж чадахаа болж, хавтгайруулан алдсаны дараа буюу өнгөрөгч сард  УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Одонтуяа хууль санаачлан УИХ-д өргөн барьсан авч "Өршөөлийн хууль гаргах гэж байгаа учраас давхардуулж хэлэлцэхгүй" хэмээн буцаасан байдаг. Энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа эрх баригч МАН ирэх долдугаар сард болох улсын баяр наадмаар Өршөөлийн хууль батлан гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ шалтгаанаар Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзжээ.

Сарын дотор 400 давчихаад байгаа халдварын тоо дахиад гурван сар өнгөрөхөд хэд болж өсөх, хэд нь амиа алдахыг хүлээхэд бэрхтэй болоод байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цогтбилэгт (202.55.188.107)
    Танай site яаг энэ мэдээллээ өшөө сайн нягт сурвалжилбал зөндөө хүмүүст хэрэгтэй байгаа шүү...
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top