x

Жирэмсэн эхийн хяналтуудын дөрвийг нь цахимаар хийхийг зөвлөв

Эрүүл мэндийн сайдын “Жирэмснийг хянах цахим үзлэгийн түр журам батлах тухай” А/133 дугаар тушаалыг танилцуулж, “Ковид-19” халдварын үеийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ” сэдэвт цахим цуврал хурлыг зохион байгууллаа. Тус хуралд НҮБ-ын Хүн амын сангийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх, ЭХЭМҮТ-ийн эмч нар болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн орлогч, нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч, мөн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч зэрэг нийт 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.

Хурлаар жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цахимаар хянах үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийн талаар НҮБ-ын Хүн амын сан, ЭХЭМҮТ-ийн зөвлөхөөс мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-өөс хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж буй найман удаагийн хяналтаас дөрвийг нь цахимаар хийх зөвлөмж өгөв.

Мөн нийслэлийн “Амгалан” амаржих газраас Баянзүрх дүүргийн эрсдэлтэй 4000 жирэмсэн эмэгтэйн хяналтыг хариуцан авч, амбулатори дээр хуваарийн дагуу үзлэг хийн, зөвлөгөө өгч ажилласан байна. Улмаар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж буй эх барих, эмэгтэйчүүдийн 15 эмчийг ажлын байран дээр нь чадавхжуулж байгаа юм.

Уг ажлын хүрээнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшсэн эмч нар 3-4 Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top