x

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ, ЗГ-т хүргүүлнэ

Бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг МҮХАҮТ танилцууллаа.

Энэхүү судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн билээ.

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио томоохон цохилтод өртөж, хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн энэ үед “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааг танилцуулав.

2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 гарч, сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ. “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарлаа. Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан юм.

2020 онд бизнесийн итгэлийн үндсэн дөрвөн үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй гарав. Тухайлбал, Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа. Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна гэсэн хүлээлттэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж оролцогчид үзжээ.

176057651_3548840161887069_7116344613600447091_n-1024x683 Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин,бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Судалгааны аргачлалд энэ жилээс өөрчлөлт оруулж, олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар тооцон гаргаж байна. “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт явуулж, 1400 гаруй аж ахуйн нэгжийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна.

Мөн энэ үеэр Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлж байв. МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top