x

“Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дундах газрын эзэмших эрхийг цуцаллаа

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох “Нутгийн буян”, “Нэхмэлийн шар” байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар барилга барихаар газар ухсаныг оршин суугчид эсэргүүцэж байсан. Тус 2009 ам метр газрыг “Марта Грийн” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууц барихаар төлөвлөж, газраа ухаж эхлээд байсан юм.

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 5-нд тус газарт очиж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзсан билээ.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Энэ газарт орон сууц бариулахгүй. Харин доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Хотын даргын А/312 дугаар захирамжаар “Марта Грийн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газар эзэмших эрхийг цуцаллаа.

Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах юм. Ингэснээр тухайн газарт иргэдийн саналыг үндэслэн, ногоон байгууламж, тохижилтын ажил хийгдэх бөгөөд зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газар хийж байгаа аж.

Харин “Марта Грийн” ХХК-д өөр байршилд газар олгох асуудлыг судалж, тухайн компанитай зөвшилцсөн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 46 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 2 цаг 3 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 2 цаг 36 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 2 цаг 42 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 4 цаг 52 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 4 цаг 57 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 5 цаг 2 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 5 цаг 6 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 5 цаг 11 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 6 цаг 53 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 7 цаг 43 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 7 цаг 50 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 7 цаг 54 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 8 цаг 3 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 8 цаг 7 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 9 цаг 2 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 9 цаг 3 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 9 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top