x

НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна.

Тодруулбал, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаар батлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан маршрутыг тогтоон, эдгээр объектод мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвх зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг.

Мөн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам, талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектод халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт  шинжилгээтэй хяналт хийж байна. Энэ хүрээнд 7672 объектын 1.589.944 ам метр талбай, нийтийн эзэмшлийн 2.575.702 ам метр талбайд тус тус хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисоос 16 дээж авч, лабораторид шинжлүүлсэн.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирснээс эхлүүлэн дүүрэг бүрд түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавх, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан. 

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт, судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдлаас гадна коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдлыг устгаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж, хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан.

Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулснаас гурван хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна.

Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илрэх бүрд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна.  Одоогоор 22 тусгаарлах байр байгаа бөгөөд давхардсан тоогоор 220 удаа хяналт, шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, арга хэмжээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top