x

QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно

Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг Тавдугаар сарын 8-ны өглөөний 06:00 цаг хүртэл сунгаад буй. 

Үүнтэй холбогдуулан УОК-оос үйл ажиллагааг хязгаарлаагүй байгууллагуудыг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор ороцуулах тухай тушаал гаргасан билээ.

QR код олгох асуудлаар Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОК 18 цагаас хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргана. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална.

  • 14 хоногийн турш үйлчлэх код,

  • 1 удаагийн код. 

QR кодтой албан хаагчид зөвхөн 07:00-09:00 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.

Үүнд, Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйд хааарахгүй. Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.

Хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй байх бөгөөд ажилдаа явахдаа ирэх очих маршрут мөрдөж QR код бүхий зөвшөөрөлтэй байна.

QR@GOV.mn цахим хаягаар хүсэлтийг хүлээн авна.

Ингэхдээ:

  • Хөдөлгөөнд оролцох хугацаа;

  • Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар;

  • Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар;

  • Ажилтан, албан хаагчдын регистрын дугаар шаардана. 

Үндсэндээ төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан" гэлээ.

Мөн хувь хүмүүст QR код олгохгүй. Цагдаагийн алба хаагчид QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Түүнчлэн, нийтийн тээвэр мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явах бөгөөд байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой гэлээ.

Үйл ажиллагааг хязгаарлаагүй байгууллагын жагсаалт

д/д

Төрийн байгууллага, хуулийн этгээд

1

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, шүүх прокурор

2

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гуйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ, зэвсэгт хүчин, хил хамгаалах, ШӨХТГ, дотоодын цэрэг, ЦУОШГ)

4

СОнгуулийн ерөнхий хороо, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК

5

Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй \ажлын тусгай горимоор\

6

Шуудан харилцаа холбоо

7

Шатахуун түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдаа

8

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт

9

хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг

11

Цахим банк автомат тооцооны машин

13

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15

Оршуулгын үйл ажиллагаа

16

Газар тариалан мал амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 49 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 27 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top