x

Хуул зүйн сайд Х.Нямбаатар хэдэн хүний аминд хүрч байж ам нээх вэ?

Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр хорих 461-р ангид цагдан хоригдсоны дараа “Н.Түвшинбаяр аварга коронавирусын халдвар авчээ” гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тухайн үед (2021.04.15) тус хорих ангид халдвар авсан хоригдлуудын тоо 35 болсон байсан ч Н.Түвшинбаярыг халдвар авахаас өмнө энэ талаар огт мэдээлэгдээгүй.

Үүнээс найм хоногийн өмнө буюу энэ сарын 6-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиудад ял эдэлж, албадан саатуулагдаад байгаа хоригдол, сэжигтнүүд, хорихын ажилтнуудад коронавирусын эсрэг вакцинжуулалт хийж эхэлсэн тухай мэдээлсэн. ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав хорих 409-р хорих ангид очиж, хоригдол ажилтнуудад коронавирусын халдвараас сэргийлэх вакцин хийж байгаатай танилцсан байдаг юм.

Гэсэн хэдий ч хорих ангиудад коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, хоригдол, ажилтнууд өвчилсөөр байгаа аж. Хамгийн түрүүнд вакцинжуулалтад хамрагдсан 409-р нээлттэй хорих ангийн дарга, ажилтнууд халдвар авч халдвар авч, 22 хоригдол коронавирусаар өвчилсөн тухай эх сурвалж хэлэв. Хорих 461-р анги буюу Урдьчилсан хорих төвд өчигдрийн байдлаар 96 хүн коронавирусаар өвчилсөн. Хорих ангийн дарга нь өмгөөлөгчид рүү нь утасдаад "Хүнээ авахгүй бол манайх дийлэхээ болилоо" гэж байна. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд нь таг чиг...

Хорих ангид халдвар хурдацтай тархаж байгаа нэг шалтгаан нь тэнд агааржуулалт муу, хоригдлууд нэг өрөөнд олноор хоригддог, нийтээрээ нэг дор хооллодогтой холбоотой. Тиймээс өнгөрсөн онд дотоодын халдвар тарсны дараа НҮБ-аас манайд зөвлөмж өгч, түр саатуулах байрны буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байгаа хүмүүсийг, мөн хөнгөн ялтай хэрэгтнүүдийг суллахыг сануулсан байдаг. Гэвч Засгийн газар "хууль баталж байж зөвлөмжийг хэрэгжүүлнэ" гэсээр жил тойрчихов. Хууль өргөн бариагүй, эсвэл өргөн барьсан хуулийг нь УИХ хэлэлцээгүй.

Халдварын тархалт хяналтаас гарсны дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн С.Одонтуяа хууль өргөн барьсан боловч "Өршөөлийн хууль гарах гэж байхад давхардуулж хэлэлцэхгүй" гээд буцаасан байдаг. УИХ өнөөдөр энэ хуулийг хэлэлцэхгүй юм бол өөр ямар хууль хэлэлцэх ёстой байсан вэ? Хуул зүй, дотоод хэргийн сайд нь яагаад асуудлаа тавьдаггүй юм бэ?

Дээр нь сүүлд тавигдсан хөл хорионы дараа УОК-ийн шийдвэрээр шүүхүүдийн үйл ажиллагааг зогсоочихсон. Үүнээс болж урьдчилан хорих төвд саатуулагдаад байсан, шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хүмүүсийн цагдан хориог цуцлах шүүх хурлууд хойшилж, үүнээс болоод гэм зэмгүй хүмүүс хууль бусаар цагдан хоригдож, коронавирусаар өвчилсөн тохиолдлууд ч гарсан байна. Ингэхэд Хуул зүйн сайд Х.Нямбаатар хэдэн хоригдлын аминд хүрч байж ам нээх вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Хат (202.126.89.220)
    Энэ ЗГын бүх яамдууд ажлаа хийж чадахгүй.Өвчин ингэж даруулчихаад байхад OR кодоо хүртэл хэл амгүй зохион байгуулчихгүй. ЗАМ ТЭЭВЭР, ХУУЛЬ ЗҮЙ ГЭЭД ДАМДУУРСАН ХУЛГАЙЧУУД...
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zuzaan (202.9.46.199)
    Ehleed oorsdoo deglemee saihih zov..tor hiih ajlaas ajlaa medeg..yun horohdol manatai..
    2021 оны 04 сарын 28 | Хариулах
  • Иргэн (122.201.24.114)
    Яанадаа, тэнд ч бас Монгол хүн байгаа шдээ бас бүгд муу хүмүүс биш. Санамсар болгоомжгүйгээсээ ч болж алдсан хүмүүс зөндөө байгаа. Тэд эрхээ хязгаарлуулж хоригдож байгаа хэдий хүний язгуур эрх болох АМЬД явах эрхээ эдлэх эрхтэй хүмүүс шүүдээ. Одоогоор Ар гэрийхэн нь амьд үхсэн, эрүүл өвдсөнг мэдэр ямар ч боломжгүй байдалтай байна. Улс төрийн шоу хийх юмаа л дөвийлгөөд яг иймэрхүү ард иргэдийн амьдралын асуудлыг тоохгүй юм. Ийм төр засагтайдаа гомдох шиг
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
  • 184.90 (103.26.194.180)
    Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ байх. Өршөөл тухайн оны 11- р сард л гардаг биз дээ? 2015 оны Өршөөл 11-р сарын 5- нд гарч байсан.
    2021 оны 04 сарын 27 | Хариулах
    • Хүн амьд байх эрхэм чухал эрх авилгал улсын мөнгө ашигласан хүн аминаас бусад анханы хэрэгтэй хүмүүсийг тэнсээд гаргахад төрийн төсвийн зардал хэмнэх иргэдээ өгөх итгэл хайр болно доо
      2021 оны 04 сарын 27
  • Иргэн (202.126.89.50)
    Шоронд ковидоор хүн нас барвал Нямбаатар огцроорой
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.188.105)
    сохор зоос өгөхгүй гэхийг бодвол улаан шугам татаж байж магадгүй
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top