x

Т.Чимгээ нарыг суллахын тулд тэдэнд ял оноосон шүүхийн протоколыг ил болгох ёстой

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллана гэсэн мэдээллийг сайтуудаар сэвж эхэлжээ. УЕП-ын газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлт үйлдэж, хяналтын шүүхэд хүргүүлсэн гэнэ. УДШ эл дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм байна.

Уг асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны тов гараагүй байгаа ч “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллана” гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад? Энд улс төрийн ямар нэг зорилго байна уу?

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох “эрүүдэн шүүсэн” хэргийн сүүлийн шатны шүүх хурал болохоос өмнө хэргийн холбогдогч нар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргаж, нийтэд ил болгохыг ахин дахин шаардсаар байсан. Үүний шалтгаан нь өөрсдийгөө ялаас мултлах гэсэндээ биш, хэрэгтнүүдэд оноосон ял болон шүүхийн шийдвэр ямар нотлох баримтад үндэслэж гарсан бэ? Энэ хэрэг үнэхээр хэн нэгний, Ц.Нямдорж нарын хэлсэн шиг “зохиомол хэрэг” байсан уу, үгүй юу гэдгийг л олон нийтэд харуулахыг хүссэн. С.Зоригийн хэргийг илрүүлсэн үү, үгүй юу гэдэг нь өөрөө “эрүүдэн шүүсэн” гэх хэргээс огт өөр сэдэв юм. Түүнд л хариулт өгөхийг хүссэн. “Эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулаад энэ хэргийг нэгмөсөн баллуурдаж, гэмт хэрэгтнүүд ял завших вий, хэргийн захиалагчийн ул мөр балрах вий гэсэндээ тэр. Гэвч С.Зоригийн хэргийн материал одоо хэр нь ил болоогүй л байна.

Тохуутай нь, Б.Хурц нарыг шүүхээс ялаа аваад хорих анги руу ачигдсаны дараа буюу өнгөрөгч сарын 31-нд “С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгасан эрүүгийн 830142 дугаарт хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгох тухай” Засгийн газрын 82 тоот тогтоол гарчээ. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өрөөндөө телевизийн камер дуудаад "Эрүүдэн шүүсэн хэрэг шүүхээр шийдэгдсэн учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллана" гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын тогтоол гарсанаасаа хойш дахиад арав гаруй хоногийн дараа буюу энэ сарын 16-нд нийтэд мэдээлэгдэж, сайтад тавигджээ. Түүнээс хойш дахиад зургаа хоног өнгөрсөн ч хэргийн материал ил болоогүй л байна. Хэдээ ил болгох, ямар замаар ил болгох нь тодорхойгүй. Одоогоор “вэб сайтад тавигдах юм гэнэ лээ” гэдгээс өөр мэдээлэл алга.

Хоёрдугаарт, хэрэв уг тогтоолыг анзаарч уншвал “хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгох” гэсэн байгаа. Тэгэхээр “уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэг” гэдэг нь “хэргийн материал” гэдэг хүрээнээс халиад явчихаж байгаа юм. Тухайлбал, сүүлд /2021.03.08/ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын сэтгүүлчдэд үзүүлж, олон нийтийн сүлжээнд тавьсан “Тэрэлжийн ажиллагаа” хэмээх бичлэг байна. Т.Чимгээг зочид буудалд архидуулж, тасрааж байгаад хурууных нь хээ болон биеийн бусад өгөгдлүүдийг авч байгаа бичлэг бий л дээ. Үүнийг манай сайд нар “хүний эрхэнд халдсан, эрүүдэн шүүсэн онц ноцтой хэрэг” гэж нэрлээд нийтэд үзүүлсэн. Хэргийг мөрдөн шалгасан бүхий л хугацаанд “Нотлох баримт чинь байна уу?” гэдгээс өөрөөр амнаасаа ганц үг унагаагүй Т.Чимгээ бичлэг үзүүлсэн тэр үед анх удаа, бүр сэтгүүлчдийн өмнө уйлсан байдаг юм. Гүйцэтгэх ажиллагааны нууцад хамаарч, хаалттай байсан уг бичлэгийг нийтэд үзүүлснээрээ манай дарга нар тэр эмэгтэйд өөрийг нь илүү доромж байдалд оруулсан хэрэг.

Сонирхолтой нь, энэ ажиллагааг гүйцэтгэсэн тагнуулын ажилтнууд шүүхээс ял аваагүй. Уг бичлэг тэднийг "эрүүдэн шүүсэн" биш, "эрүүдэн шүүгээгүй" болохыг нотлох нотлох баримт болсон байдаг. Шүүх үүнийг “Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй” гэж үзээд ялаас чөлөөлсөн.

Гэвч тэгж ажил болж авсан хурууны хээ Т.Чимгээг энэ хэрэгт холбоотой болохыг нотлоогүй байдаг юм. Яагаад гэвэл хэргийн газраас олдсон хурууны хээн дотор Т.Чимгээгийн хурууны хээ байгаагүй. Гэхдээ Т.Чимгээг гэмт хэрэгт холбоотойг нотолсон өөр баримтууд бий. Гэрч нарын мэдүүлэг, Т.Чимгээгийн өөрөө хэргээ хүлээсэн яриа /гүйцэтгэх ажиллагааны явцад авагдсан/ гэх мэт. 23 жилийн өмнө өгч байсан гэрч нарын мэдүүлэг сүүлд өгсөн мэдүүлэгтэйгээ огт зөрөөгүй. Хэрэг үйлдэгдсэний дараа гэрчүүдийн мэдүүлгээр гаргасан ам зураг ч мөн хэргийн холбогдогч нарын фото зурагтай яг таг таарсан.

Тэгэхээр Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Б.Содомдаржаа хоёрыг “хэрэгт холбогдолгүй” болохыг нотлохын тулд хэргийн материалыг нууцаас гаргаад зогсохгүй гурван шатны шүүхийн шийдвэр, шүүхийн протоколыг нэгд нэгэнгүй ил гаргах шаардлагатай болж байна. Тэгж байж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгт холбогдолгүй гэдгийг баталж чадна. Хэргийн материал буюу хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаж, нийтэд ил болгож болсон юм чинь шүүх хурлын протоколыг ч гэсэн ил болгож, нийтэд мэдээлж яагаад болохгүй юм. Тэгж байж шүүх буруу шийдвэр гаргасан уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно биз дээ. Эцсийн эцэст гэм бурууг шүүх тогтоож, ялыг ч гэсэн шүүх өгсөн.

Хэрвээ тэгэхгүй бол “хэрэгт холбоотой материал” нэрээр өмнөх шигээ нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар авагдаагүй баахан бичлэг үзүүлж, "ийм л юм болсон шүү дээ" гэж нийгэмд сенсааци дэгдээгээд, ар хударгаар нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож болзошгүй байна.

Эрүүдэн шүүсэн хэргийг ч гэсэн эргээд сана л даа. Хорих өрөөнд хийсэн камерийн бичлэгээр л бүгдийг нь ялласан шүү дээ. Б.Содномдаржааг зодсон, дарамталсан ШШГ байгууллагын ажилтан, хэргийн холбогдогчдыг нэг өрөөнд оруулж, ШШГ ажиллагааны хууль журам зөрчсөн хорих ангийн дарга, удирдлагуудаас нэг нь ч ял сонсоогүй. Харин хорих өрөөнд камер суурилуулаад хөндлөнгөөс харж байсан тагнуулын ажилтан, камер суурилуулах зөвшөөрөл өгсөн прокурор, тагнуулын дарга нар ял авсан. Өрөөнд камер суурилуулж, ажиглалт хийх зөвшөөрөл өгснийхөө төлөө “эрүү шүүлтийг зөвшөөрсөн” болоод ял авсан байх жишээтэй. Ц.Нямдорж гуайн бодлоор бол Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр камерийн бичлэгийг өрөөнөөсөө хянаад “одоо тэрийг оруул, тэгж ингэж зод” гээд командлаад сууж байсан шиг байгаа юм. Уг нь хүн бүрт өөр өөрийн хариуцсан ажил, хүрээ хязгаар гэж юм байдаг даа.

Гэхдээ гурван шатны шүүхийн шийдвэр, хурлуудын протоколыг ил болгоё гэдэг нь “эрүүдэн шүүсэн” хэргээр ял авсан нөхдийг өмгөөлж хаацайлах, ялаас чөлөөлөх гэсэн хэрэг биш юм. Өмнө хэлсэнчлэн С.Зоригийн аллагын хэргийг шүүх үнэн зөвөөр шийдсэн үү, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу, шүүх нь нотлох баримтыг зөв үнэлсэн уу? эсвэл үнэхээр хуурамч нотлох баримтаар хүнийг хийгээгүй хэрэгт нь гүтгэж хэлмэгдүүсэн юм уу? гэдэгт л хариулт өгөх ёстой гэсэн үг. Түүний дараа л Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллаж болно. Түүнээс наана аллагын гүйцэтгэгч нар суллагдаж чөлөөтэй болбол аллагын захиалагчийн араас хөөх ямар ч боломжгүй болно. Хэрвээ захиалагч нь амьд сэрүүн, эсвэл тэдний хамсаатнууд байсаар бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаараа эргээд амь насыг нь эрсдэлд оруулж ч магадгүй. Яг үнэндээ Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар энэ хоёр хүнийг аврах гээд байна уу, алуулах нөхцөл рүү нь түлхээд байна уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Х (103.26.194.180)
    Энэ хэрэг нотлогдоогүй учир тэр нөхдүүд суллагдана. Хэргийг дахин шинээр эхлүүлнэ гэсэн үг. Олон нийтийн мэдэж байгаа ойлгомжтой болчихсон байхад дахин дахин гоншигноод хэрэггүй.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Энэ2оорсдоо чхэргээ хулээсэн, харсан гэрчууд ч байгаа шуу
      2021 оны 04 сарын 26
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 57 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 6 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top