x

Б.Ууганбат: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлийн төрийн үйлчилгээ зогсоогүй

Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд төрийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж буй талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас тодрууллаа.

-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үзүүлж байна вэ?

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь иргэн, хуулийн этгээдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа хэдий ч урин дулааны улирал эхэлж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буй энэ цаг үед дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тасралтгүй үзүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, иргэн, хуулийн этгээдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны тав, Төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд ямар зохион байгуулалтаар хэрхэн хүргэж байна вэ?

-Нэгдүгээрт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь үндсэн чиг үүргийн гурван үйлчилгээг  иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үйлчилгээний хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хүлээн авч байна. Үйлчилгээний хүсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://road.ub.gov.mn/ сайтад хандан авах боломжтой юм. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-325385 дугаарын утсаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Мөн албан бичиг, өргөдөл гомдол,  санал хүсэлтийг Smart office программаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд төлбөртэй зогсоол, ачилт буулгалтын үйлчилгээ түр зогссон. Улаанбаатар  хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийг дөрөвдүгээр сараас наймдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч байна. 

Хоёрдугаарт,  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь үндсэн чиг үүргийн 19 үйлчилгээний хүсэлтийг  EGAZAR ухаалаг гар утасны аппликэйшнээр хүлээн авч, шийдвэрлэж байна. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7777-1285 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл болон үйлчилгээний хүсэлтийн хариуг өгч байгаа.

Гуравдугаарт, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар иргэн, хуулийн этгээдэд 21 үйлчилгээ үзүүлж байна. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-311632  дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна фэйсбүүкийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Албан бичиг цахим /smartoffice.mn/-аар, шуудангаар үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.

Дөрөвдүгээрт, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар үндсэн чиг үүргийн 22 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Иргэд http://uda.ub.gov.mn/ сайтад хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-320461 дугаарын утсаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байгаа.  

Тавдугаарт, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйлчилгээг үзүүлдэг. Иргэн, хуулийн этгээд  нь www.standard.ub.gov.mn сайтад хандан “Цахимаар хүлээн авах” гэсэн хэсэгт нэвтэрч, хүсэлтээ зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр илгээх боломжтой. Мөн фэйсбүүкийн “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ шуурхай авч болно. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-8010 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

-Тэгвэл төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна.  Мөн иргэн, хуулийн этгээдэд 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.  

Мөн “Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд 7004-7004 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.

Түүнчлэн “Мэдээлэл, холбоо сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл, олгох, сунгах дөрвөн үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын байрны нэгдүгээр давхарт иргэн, хуулийн этгээдийн материалыг хүлээн авч байгаагаас гадна төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр үйлчилгээний хүсэлтийг авч, шийдвэрлэж байгаа. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-2519  дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Харин Ус Сувгийн Удирдах газар долоон үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар  дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна. Иргэн, хуулийн этгээд нь http://usug.ub.gov.mn/ сайтад хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн 70157066, 70157016 утсаар 24 цагийн турш иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top