x

Бид яагаад цаасаа хэмнэх ёстой вэ?

Сүүлийн жилүүдэд цаасаа хэмнэх, цаасны хэрэглээг танах талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр багагүй ярьж бичиж уриалга гаргах болсон билээ. Гэхдээ бид чухам ямар учраас “цаасаа хэмнэх” шаардлагатай тулгараад байгаа талаар төдийлөн сайн ойлголттой байдаг уу гэвэл үгүй.

Бичгийн цаас, хуучин ном, сонин, бараа бүтээгдэхүүний баглаа боодол, тавилгын хайрцаг гээд ажил болон гэртээ өдөр тутамд маш их цаасыг өөрсдөө ч мэдэлгүй, тооцоололгүйгээр хог хаягдал болгож байдаг нь эргээд байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд ч асар хортой нөлөөг үзүүлдэг байна.

Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог нь харамсалтай.

Нэг ширхэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг ч эсрэгээрээ хаягдал болсон цаас ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй хорт хийг агаарт ялгаруулдаг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотойг тус байгууллагын албан ёсны хуудаст тэмдэглэсэн байна. Тиймээс хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж буй экологийн тэнцвэрт байдал алдагдсан эдгээр сөрөг үзэгдлийг бид өөрт тулгамдаж буй асуудал хэмээн ухамсартайгаар хандах цаг нэгэнт болжээ.

Цаасаа хэмнэж байгалиа хамгаалах энгийн аргууд

  • Ажилчдадаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цаасан харилцааг цахим хэлбэрээр илгээх.
  • Компьютерт 12 гэсэн фонтоор бичсэн 57 хуудсыг 11-тийн фонтоор бичихэд 6 хуудас цаас хэмнэдэг байна.
  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах.
  • Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх
  • Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах
  • Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх
  • Хаягдал цаасыг шууд хогийн саванд хийлгүй цуглуулж байгаад дахин боловсруултад өгөх

Сонирхуулахад, манай улсад “Төвшин сайхан төв” хоёрдогч түүхий эд авах цэг 1кг цагаан цаасыг 50 төгрөгөөр, бичгийн цаас, бор хатуу хайрцаг, хуучин номыг 20 төгрөгөөр авдаг байна. Цаасыг дахин боловсруулж ариутган өндөгний бор сав, хайрцаг, дахин боловсруулсан цаас, ариун цэврийн цаас, дэвтэр зэрэг олон бүтээгдэхүүнийг бий болгон зах зээлд дахин нийлүүлэх боломжтой. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийнхээ төлөө өнөөдрөөс эхлэн цаасаа хэмнэн ашиглаж, хогийн саванд шууд хийхээсээ азнаж, ангилан ялгаж дахин боловсруулалтад өгөх зэрэг энгийн аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж #ДэлхийгээХайрлая.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 4 цаг 19 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 4 цаг 24 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 4 цаг 27 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 4 цаг 31 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 4 цаг 34 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 4 цаг 39 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 4 цаг 49 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 4 цаг 58 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 8 цаг 28 мин Месси 80 мянган евро хандивлажээ 8 цаг 59 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 9 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 9 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 9 цаг 14 мин Дайн өөрчлөгдсөөр байна 9 цаг 29 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 9 цаг 35 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 10 цаг 23 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т...
Top