x

Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь

Удаан хугацаанд үргэлжилж буй, цаашид чухам яг хэзээ бидний амьдрал урьдын хэвийн байдалдаа орохыг, эсвэл бүр огт өөр нөхцөл байдал руу шилжих эсэхийг мэдэхгүй эрүүл мэнд, санхүүгийн байдал, сэтгэл зүй, аливаад хандах хандлага гэхчилэн олон чухал зүйлд өөрчлөлт орсоор, маргааш чухам ямар шинэ мэдээ, шийдвэртэй тулахыг мэдэхгүй сорилттой үеийг бид туулж байна. Ялангуяа иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн байдал цар тахлын үед гэнэтийн сорилттой нүүр тулж, багагүй бэрхшээлтэй тэмцэж буй.

Улс орны хөгжлийг урагш түрдэг, баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн цар тахлын үед туулж буй бэрхшээл, замналыг бид багагүй сонсож байгаа. Тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцолмоор. Учир нь эрчүүдтэй харьцуулахад бизнесээ эхлүүлэх, түүний тулд хөрөнгө босгох, дэмжлэг авах, удаан хугацаанд амжилттай авч явах тал дээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй байдаг тухай олон судалгаа бий. Гэхдээ Harvard Business Review-ээс саяхан гаргасан судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг бэрхшээлтэй нүүр тулах үедээ тогтвортой байдлаа хадгалах, манлайлах тал дээр эрчүүдээс илүү үзүүлэлттэй байгааг харуулжээ.

Тухайлбал, Ковид-19 цар тахлын эхний давалгаанд буюу 2020 оны 3-6 дугаар сарын хооронд тус сэтгүүлээс манлайлах ур чадвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 60 мянган удирдах түвшний захирлуудыг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний 22,603 нь эмэгтэй, 40,187 нь буюу дийлэнх нь эрэгтэй захирлууд байжээ. 360 градусын олон улсын судалгааны дата дээр хийсэн үр дүнд цар тахлын үеэрх гэнэтийн сорилт бэрхшээлд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад асуудалд илүү хүлээцтэй, өөдрөг хандаж, бэрхшээлийг даван туулах сэтгэл зүй сайтай байгаа нь компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө авчрах төлөвтэйг харуулсан байна.

Ковид-19 цар тахлын өмнөх болон цар тахлын үеэр дээрх судалгаанд оролцсон эрэгтэй болон эмэгтэй удирдагчдын удирдлагын үр нөлөөний оноог танилцуулахад эрчүүд цар тахлаас өмнө 48.8 оноо, цар тахлын үеэр 51.5 оноо, харин эмэгтэйчүүдийн манлайллын ур чадвар, түүний үр дүн цар тахлын өмнөх үед 53.1, цар тахлын эхний давалгааны үеэр 57.2 оноог тус тус авчээ.

Түүнчлэн манлайллын ур чадварын 19 үзүүлэлтээс 13-т нь эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр оноо авсан байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн манлайллын чадамжийг харьцуулсан байдал

Эмэгтэйчүүд манлайллын ур чадвараараа яагаад илүүрхэх болов?

Эмэгтэйчүүдийн манлайлал эрчүүдийнхээс илүү байгаа нэг чухал хүчин зүйл нь ажилтнуудын сэтгэл ханамжтай байдал аж. Хямралын үед ч ажилтнуудыгаа хөгжүүлэхэд, тэдэнд урам зориг өгч, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байхад анхаарах, босс-ажилтны харилцаа бус, нэг багийн хамтрагчийн харилцаа үүсгэж чадаж байгаагаар эмэгтэйчүүд илүү оноо авч чаджээ. Судлаачдын үзэж байгаагаар ажилтнуудыгаа мэдэрч, уян хатан шийдвэр гаргах тал дээр эмэгтэйчүүд мөн давамгай байдаг байна.

Хэдийгээр энэ нь эмэгтэйчүүдэд давамгай байдаг шинж чанарууд ч эрэгтэй удирдагчдад эдгээр чадварууд огт байдаггүй гэсэн үг биш юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийгэм, эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа энэ үед хүйсээс хамааралгүй бүхий л  удирдах түвшний менежер, захирлууд хямралын үеийн удирдах арга барилд суралцах, үүнд зөвхөн бизнесийн шийдвэр гаргалтуудаас гадна хамтран ажиллаж буй нэгнийхээ сэтгэл зүйг мэдрэх шаардлага үүсэж байгааг тэмдэглэсэн байна.

Монгол дахь эмэгтэй бизнес эрхлэгчид

Дэлхий дахины судалгаанаас харахад ТУЗ-дөө эмэгтэй гишүүнтэй компаниуд амжилтын үзүүлэлтээрээ эмэгтэй гишүүнгүй компаниудаас 5-20 хувиар, дунджаар 10-15 хувиар илүү байдаг. Гэвч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд олгох зээл, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт олж авахад Монгол Улсад төдийгүй олон улсад ч учир дутагдалтай байгаа талаар Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа Mongolian Economy сэтгүүлийн энэ оны 3 дугаар сарын дугаарт ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Гэхдээ тэдэнд ажил үйлчилгээгээ явуулах бизнесийн орчин, нөхцөл боломж хангалттай түвшинд хүрч чадсан эсэх нь өнөөг хүртэл эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд чухал асуудал болсоор ирсэн билээ.

Энэ тал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болгож Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллагуудтай санал солилцож, тэднийг дэмжин хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн хөтөлбөрүүд, хөнгөлөлттэй зээлийг санал болгоод байгаа нь сайшаалтай. Голомт банкны хувьд нийт харилцагчдын 70 хувийг эмэгтэй харилцагчид эзэлж байгаа бол нийт зээлтэй харилцагчдын 50-аас илүү хувийг мөн эмэгтэйчүүд эзэлдэг байна. Тиймээс ч тус банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин санхүүгийн чадавхийг нь сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээгээ идэвхтэй эрхлэх боломжоор хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Тухайлбал:

  • Голомт банкнаас сүүлийн 5 жилийн хугацаанд бизнесийн зээлийн талаас илүү хувийг буюу 53%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон.
  • Сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээр Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон зээлийн тоо 20%, зээлийн дүн 30%-аар өссөн.
  • Голомт банкнаас жилд дундаар 1.1 их наяд төгрөгийн зээлийг эмэгтэй бизнес эрхлэгч нарт олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 4 цаг 19 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 4 цаг 24 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 4 цаг 28 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 4 цаг 31 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 4 цаг 34 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 4 цаг 39 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 4 цаг 49 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 4 цаг 58 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 8 цаг 28 мин Месси 80 мянган евро хандивлажээ 8 цаг 59 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 9 цаг 9 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 9 цаг 9 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 9 цаг 14 мин Дайн өөрчлөгдсөөр байна 9 цаг 29 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 9 цаг 35 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 10 цаг 23 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т...
Top