Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг "Автомашины хөдөлгөөн цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал хаах арга хэмжээ авна. Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж, контакт их байна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай" гэлээ.