x

Д.Сумъяабазар: Ажлаа санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр Хотын дарга Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байна.

НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа.

Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны Арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны Дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9.828.483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн байна. Харин Дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125.206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839  сууц өмчлөгчдийн холбоонд нийт 2.535.635 ам метр орц, цахилгаан шатанд 4044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24.378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

“Хан Хиллс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногт эхэлнэ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол 98 чиглэлд 679 автобус болгож нэмэгдүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурахгүй, өдөрт 110-120 мянган иргэн зорчиж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимд шилжсэнтэй холбогдуулж автобусны цэвэрлэгээ, автобус хоорондын зай, хүн хоорондын зай мөрдөгдөхгүй байна гэсэн гомдол, санал, хүсэлтүүд тасрахгүй байгаа.

Иймээс Хотын дарга Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбаярт хандан “Анх удаа хөл хорио тогтоож байгаа биш. Үйлчилгээгээ сайжруулж, хоорондын уялдаа холбоог хангаж, сайн ажиллах ёстой. Нийтийн тээврийн бодлого тодорхойлох ёстой шүү” гэдгийг санууллаа.

Мөн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ долоо хоногт гол зам дагуу буюу Энхтайван, Их тойруугийн гудамжны заадсын ажлыг дуусгана. “Хан Хилсс” хотхонд орц, гарц гаргах ажил энэ долоо хоногоос эхэлнэ” гэсэн юм. Хотын дарга “Ажлаа хэзээ эхлээд, хэзээ дуусгахаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Хаана, ямар зам өргөтгөх, хаана гүүрэн гарц хийх гэх мэт бүх ажлыг өөрсдөө санаачилгатай хий. Санхүү, мөнгөний асуудлаа надад даатга” хэмээсэн юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Залуус" орон сууцны цогцолбор хорооллуудыг байгуулах ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар танилцуулсан. Тэрээр “Залуус-1” хорооллын ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр удаа хуралдаад байна. Төлөвлөгөөгөө баталлаа. Буянт-Ухаа хорооллын 57 га газарт барина” хэмээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top