x

Ц.Нямдорж сайд автомашины улсын дугаарын мэдээллийг өөрчилж, бяраа харуулав

Өнгөрсөн баасан гаригт Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн унаж явсан автомашиндаа хуурамч дугаар ашигласан тухай мэдээлэл олон нийтэд сүлжээнд тавигдаж, багагүй шуугиан тавьсан билээ. Түүний унаж явсан Lexus 570 машинд зүүсэн 0052 УБҮ улсын дугаар нь Toyota Land Cruiser 200 авто машиных болохыг "Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ" буюу smart.mn сайтаас эх сурвалж болгон мэдээлсэн билээ.

Уг мэдээлэл цацагдсанаас хойш гурав хоногийн дараа буюу өнөөдрийн байдлаар Ц.Нямдорж сайдын унаж авсан машины улсын дугаарын мэдээлэл smartcar.mn дээр өөрчлөгджээ. 

Тодруулбал, smartcar.mn сайтад "0052УБҮ" улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 570 гэсэн мэдээллээр солигдсон байна. 

Энэ мэт улс төрд нөлөө бүхий хүмүүстэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа иргэдэд "нээлттэй" мэдээллийг засварласан тохиолдол анхных биш юм. 

Тухайлбал, өмнө Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо Улаан бүсэд нэвтэрсний дараа түүний хийлгэсэн вакцины талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэвч шуугиант мэдээ цацагдсаны дараа eMongolia цахим сайт вакцины талаарх олон нийтэд "нээлттэй" байсан мэдээллийг "хаалттай" болгон өөрчилсөн байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • А (66.181.181.151)
    Энэ новшииг өөриин гараар нухах цаг ирээсэй.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top