x

Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа

Хотын дарга Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрээр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцав.

Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг хийгээд байгаа юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгааг мөн танилцууллаа.

Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг, мөн нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгахаар дөрвөн бригад ажиллав.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна.

Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгаа аж. Тавдугаар сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.

Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 17 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 26 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top