x

Бүтээн байгуулалт, хот тохижилтод стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Дөрөвдүгээр сарын 14-ний А/276 дугаар захирамжаар стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулах үүрэг чиглэлийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад өгсөн.

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг хангуулах нь хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн салбарын ажил үйлчилгээнд стандарт, норм, дүрмийг мөрдүүлэхтэй салшгүй холбоотой. Амьдрах орчинд үүссэн эрсдэл, аюулгүй байдлын талаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Иймд хот байгуулалт, нийтийн аж ахуйтай холбоотой ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг сайжруулах, холбогдох мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулж, чанарын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн 61 төрлийн удирдамж, арга зүйн баримт бичгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас боловсрууллаа. Ийнхүү нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээнд хэрэглэхэд бэлэн болгоод байна.

Энэхүү баримт бичигт тухайн салбар, чиглэлээр хийгдэх ажил, үйлчилгээг стандарт, нормын дагуу хэрхэн төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих, хүлээн авах талаар нэгдсэн удирдамж, заавар, шалгуур үзүүлэлтүүдийг жишээ, зураглалын хамт оруулсан. Энэ нь стандарт хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, цогц мэдлэг, мэдээллээр хангагдах боломжийг олгосноороо онцлог ач холбогдолтой.

Дээрх захирамжийн дагуу стандартын удирдамж, арга зүйн баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэж, тус тусын хариуцсан ажлыг үр дүнтэй зохион байгуулах, түүнд тусгагдсан стандарт, нормыг сайтар мөрдүүлэх талаар нийслэлийн харьяа нийт байгууллагуудад НЗДТГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар хамтран цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top