x

Худалдаа эрхлэгчид маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зэрэг зөрчил олон гарч байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.  

-Хатуу хөл хорионы үед НМХГ хэрхэн ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьдчилан сэргийлэх шалгалт, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ хийдэг. Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд нийт 4359  газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 463 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 51.7 хувийг газар дээр нь арилгууллаа.

Тухайлбал, худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлэхгүй зөрчил олон гарч байна.  

-Хүнсний аюулгүй байдалд ямар байдлаар хяналт, шалгалт хийж байна вэ?

-Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хяналтаа тавин ажиллаж байна. Тухайн худалдааны төвд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, гарал үүслийг хянана.

Тодруулбал, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэх, борлуулагч халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаа, тээврийн хэрэгсэлд угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн эсэх гээд шат шатны хяналтыг хийж байна. НМХГ-ын улсын байцаагч нар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийдэг.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лангуу тавиурын битүүмжлэл хийгээгүй, халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг мөрдөөгүй, QR кодын дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж ажиллаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа.

Түүнчлэн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, худалдааны газрын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хөл хориотой холбоотойгоор хүнсний томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрсөн. Иргэд гэрийнхээ ойр орчмын хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөр тооцоогоо цахим картаар хийж байна. 

Мөн НМХГ нь аж ахуйн нэгжүүдийн объект, орон сууцны орц хонгил, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавин, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа. 


Иргэд зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахимаар болон шуурхай албаны 7012-8012 дугаарт хандан мэдээлэх боломжтой. Мөн энэ дугаараас зөвлөн туслах үйлчилгээ болон хууль, эрх зүйн мэдээлэл авах боломжтой юм.

Иргэн та гэртээ байж, хөл хорионы дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 19 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 23 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top