x

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлоо 7004-4040 дугаарт залгаж өгнө үү

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тээвэрлэх тусгай үүргийн үйлчилгээ эхэлсэн. Нийт 58 чиглэлд 315 тээврийн хэрэгсэл явж байсныг өнөөдрөөс 641 болгож нэмлээ. Улаанбаатар хотод удирдлага мэдээллийн цахим төлбөрийн систем хэрэгжиж эхэлснээс хойш  нийтийн тээврийн үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг хянадаг болсон.

Жишээ нь, Ч:56 дугаар чиглэлд хэдэн тээврийн хэрэгсэл явж байна гэдэг нь хяналтын самбарт харагддаг. Мөн тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг хянаж болно. Энэхүү мэдээллүүд гар утасны аппликэйшнд харагддаг. Зорчигч өөрт хамгийн ойр нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг харж болно. Хэдэн минутын дараа тухайн автобусны зогсоол дээр ирэхийг мөн харах боломжтой.

-Иргэд ямар аппликэйшнээс энэ мэдээллийг авах боломжтой вэ?

-“UB smart bus” гэсэн аппликэйшн байгаа. Энэ аппликэйшнээс бүх чиглэлийн мэдээллээ харахаас гадна автобусны зогсоолуудаа харж болно. Мөн өөрийн зогсож байгаа зогсоол дээр ямар чиглэлийн автобус ирэхийг ч харах боломжтой.

-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш ачаалал ямар байна вэ?

-Амралтын өдрүүдэд ачаалал бага байсан. Ажлын өдөр ачаалал нэмэгдсэн. Тиймээс нэмэлт тээврийн хэрэгсэл гаргасан.

-Нийтийн тээвэр хоорондын зай хэдэн минут байдаг вэ?

-Чиглэл бүр харилцан адилгүй. Дунджаар 5-10 минутаар төлөвлөсөн байгаа.

-Ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Тухайн тээврийн хэрэгслийг өглөө ажилд гарахад нь, мөн орой ажлаасаа буухад нь ариутгадаг. Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээвэр өглөө, өдөр, орой гэсэн гурван хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу шулуун замд ариутгал хийж байгаа. Мөн тухайн чиглэлийн эцсийн зогсоолд байгууллагууд хариуцан ариутгал хийж байгаа юм. Авто тээврийн хяналтын улсын байцаагч, шулуун замд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, шалгагч нар иргэд хоорондын зайг бариулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлыг хийж байна. Хэдийгээр иргэдэд шаардлага тавьж байгаа ч хүлээж авахгүй байх тохиолдол гарч байгаа.

-Танай байгууллага иргэдэд ямар заавар, зөвлөгөө өгч байгаа вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг. Иргэд ихэвчлэн автобусны чиглэл, цагийн хуваарь лавлаж байна. Цахим төлбөрийн картын систем хэрэгжиж эхэлснээр нийслэлд 1000 орчим цэгт цахим карт цэнэглэж байсан. Хөл хориотой холбоотойгоор түргэн үйлчилгээний цэгүүд ажиллахгүй, томоохон сүлжээ дэлгүүрийн цэгүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэд HI PAY аппликэйшн ашиглан цахимаар картаа цэнэглэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 23 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 23 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 23 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Өчигдөр 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top