x

Д.Сумъяабазар: Нийслэлчүүдээ, энэ хөл хориог сүүлчийнх болгохын төлөө хамтдаа хичээцгээе

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн иргэддээ хандан дахин уриалга гаргалаа.


"ЭРХЭМ ХҮНДЭТ, ХОТЫН ИРГЭД ЭЭ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул эрсдлээс ард иргэдээ хамгаалахын төлөө хийж буй төрийн, төрийн албан хаагчдын тэмцэл амаргүй зам дээр зогсож байна гэдгийг та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Халдварын тархалт өдөртөө дунджаар 600 тохиолдлоос буухаа байж, нас баралт өдөр бүр шинээр бүртгэгдэх болсон нь үүний илрэл бөгөөд энэхүү бодит нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтдаа хичээнгүйлэн зүтгэхийг Та бүхнээсээ дахин хүсье.

Дашрамд нь өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио, бодлогын арга хэмжээнүүдийг хүндэтгэн үзэж, хамтран ажилласанд тань талархал илэрхийлье. Гэсэн ч халдварын эрсдэл танай гэрийн хаалганы бариул, хажуу зэргэлдээ тань зогсож байгаа хүний амьсгал, суугаад буусан цахилгаан шатны агаарт бий гэдгийг бодож Улсын онцгой комиссоос зарласан 15 хоногийн хөл хориог хичээнгүйлэн мөрдөж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд хариуцлагатайгаар хаалгаа түгжихийг хүсье.

Энэ бол Та болон Таны хайртай дотно хүмүүсийнхээ төлөө хийж буй нийт албан хаагчдын нэгэн адил ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХИЙЖ БУЙ ТАНЫ ХАМГИЙН ТОМ ТЭМЦЭЛ бөгөөд ТУЙЛДАЖ ЯДАРСАН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН МААНЬ гэртээ харьж, үр хүүхдээ тэврэх сайн замын эхлэл юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн энэхүү 15 хоногийн хөл хориог сүүлчийн хөл хорио болгохын төлөө хамтдаа хичээцгээе.

Ингэж гэмээнэ, иргэн Таны оролцоотойгоор хотын эдийн засгийг аврах их бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх боломж бүрдэх бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд төлөвлөгөөт ажлын хуваарийг нээлттэй танилцуулж, хамтран ажиллахаа илэрхийлье.

Хамтдаа хичээцгээе нийслэлчүүдээ!" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 3 цаг 16 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 4 цаг 33 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 5 цаг 6 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 5 цаг 12 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 7 цаг 22 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 7 цаг 27 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 7 цаг 32 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 7 цаг 36 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 7 цаг 41 мин Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цаг 23 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 10 цаг 13 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 10 цаг 20 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 10 цаг 24 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 10 цаг 33 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 10 цаг 37 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 11 цаг 32 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 11 цаг 33 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 11 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top