x

Вакцинжуулалтын түүх: Эхнээсээ өнөөдрийг хүртэл

COVID‑19 халдварын эсрэг үйлчилгээтэй вакцин нэг жил гаруй дотор л бүтээгдэж, дэлхийн олон улс орон иргэдээ вакцинжуулж байна.

Вакцинтай холбоотойгоор түүний түүхтэй танилцья. Ер нь бол вакцин гэдэг нь францаар үхрийг хэлдэг ажээ.

XVI зууны дунд үе

Салхин цэцгийн вирус

Хятадын эртний шинжлэх ухааны ном сударт салхин цэцгийн хөнгөн хэлбэрээр эрүүл хүмүүсийг өвчлүүлэн халдвараас урьдчилан сэргийлж байсан тухай бичлэг байдаг. Тэр практикийн эх сурвалжид эрүүл хүмүүс өвчтөний арьсны хэсгийг үнэрлэн халдвар авч байсан гэжээ. Ийм аргыг X–XI зуунуудад хэрэглэдэг байсан гэх мэдээлэл байдаг аж.

XVIII зууны эхэн

Леди Монтегю. Жонатан Ричардсоны зурсан зураг, 1725 оны орчим

Европ салхин цэцгийн хүнд өвчлөлтийг гаргахгүйн тулд өвчтөний цэвдрүүний шүүсийг арьсан дор хийж байсан дорнын практикийн мэдээллийг идэвхтэй сонирхон тараах болжээ. Грекийн эмч Эммануил Тимони ярихдаа, тийм аргыг Кавказ дахь Османы эзэнт улсад хэрэглэж байсан гэжээ. Константинопольд сууж байсан Английн элчингийн эхнэр леди Мэри Уортли Монтегю Британид эргэн ирсний дараа энэ аргыг нэвтрүүлж эхэлжээ.

1796–1798

Эдвард Женнер хүүг тарьж байгаа нь. Эжен Эрнест Ильмаше. 1884 он

Эмч Эдвард Женнер салхин цэцгийн тарилгыг үхрийн салхин цэцгээр хийх аргын үр дүнг амьдралд үзүүлжээ. Тийм тарилгатай хүмүүс хөнгөнөөр өвчлөхийн зэрэгцээ халдвар хүнээс хүнд халддаггүй, жинхэнэ салхин цэцгийн эсрэг дархлааг үүсгэж байжээ. Энэ аргыг өмнө нь мэддэг байсан.

Тухайлбал, 1774 онд фермер Бенжамин Жести үхрийн дэлэнгийн тууралтын шингэнээр эхнэр хүүхдээ өвчлүүлэн дахлаажуулсан байв. Гэхдээ Женнер л үхрийн салхин цэцэгээр тарилга хийлгэх нь аюулгүй, ашигтай гэдгийг анхлан нийтэд ойлгуулжээ.

1860-аад онууд

Луи Пастерын ажлын багаж хэрэгсэл ба торго нэхэгч эрвээхэйн хүр хорхойууд

Химийн эрдэмтэн Луи Пастер нянгийн онолыг үндэслэгч юм. Тэрээр торго нэхэгчийн хүр хорхойн халдварт өвчнийг судлаад хүн, малын халдварт өвчний шалтгаан нь микро организм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

1880-аад онууд

Галзуугийн вирусний хэсэг эсийн гадрага дээр

Шүлхий, галзуугийн эсрэг вакциндаа ашиглахын тулд Пастер өвчний өдөөгчийг сулруулах арга олсон байв. Тэрээр вакцинаа галзуу нохойд зуулгасан Йозеф Майстер гэсэн хөвгүүн дээр 1885 онд амжилттай туршжээ. Шинжлэх ухааны хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний дараа Пастер тарилгын станцуудыг зохион байгуулж эхэлжээ.

1890-ээд онууд

Микробиологичид Фридрих Лёффлер, Эмиль Ру нар сахуу өвчний дараа нянгаас гадна тэдний ялгаруулдаг токсин буюу хорт бодис аюултайг тогтоосны дараа эмч Эмиль Адольф фон Беринг халдвартай хүмүүсийн цуснаас ялгаруулсан хамгаалалтын уургаар хорт бодисний эсрэг ийлдэс бүтээсэн ба мөн тэр цагаар биохимич Пауль Эрлих төрлөх дархлаа буюу антитело (немец хэлээр antikörper) гэсэн нэр томъёогоор өвчин өдөөгчийн эсрэг үүсдэг хамгаалалтын уургийг нэрлэсэн байна.

1813

Эмиль фон Беринг (баруун талд нь) туслахынхаа хамт

Токсин ба токсины эсрэг хольцоос фон Беринг өөрийн судалгааг хөгжүүлсээр сахуугийн эсрэг вакциныг бүтээжээ.

1986

 

Вакцины хоёр дахь үеийг генийн инженерийн технологийг ашиглан бүтээжээ. Цэвэрлэгдэж, өөрчлөлтөд оруулсан вирусний уураг организмд дархлалыг өдөөн гаргаж өгөх ёстой байв. Тийм өөрчлөлт бүхий Вгепатитын эсрэг вакциныг биохимичид чилийн Пабло Валенсуэла америкийн Уильям Раттер хоёр ерээд онуудад бүтээжээ.

1990-ээд онууд

Гурав дахь үеийн ДНК вакциныг бүтээх боломжийн анхны туршилтууд хийгдэж эхэлжээ. Түүний зарчмаар бол мах бодид хиймлээр бүтээсэн генийн зохиомжийг оруулан суулгаж өгөх ёстой. Тэр нь танил биш өвчний өдөөгчийн эсрэг хамгаалалтын синтезийн уургийг үүсгэн организмыг хамгаалах ёстой. Өнөөдөр ДНК-вакциныг хүний дархлалд ашиглаж эхлээгүй байгаа билээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top